No menu items!
HomeЭрүүл мэндТанин мэдэхүй: Бүдүүн гэдэс

Танин мэдэхүй: Бүдүүн гэдэс

-

Хүний амаар орсон хоол хүнс хамгийн сүүлд бүрэн боловсрох газар бол бүдүүн гэдэс юм. Нарийн гэдэснээс бүдүүн гэдсэнд нийлэх цутгалангаас эхлээд мухар гэдэс хүртэлх хэсгийг бүдүүн гэдэс гэж нэрлэдэг.

Бусад гэдэснээс илүү бүдүүн учраас ингэж нэрлэгдсэн байх талтай. Бүдүүн гэдэс хүний нас, хүйс, биеийн онцлогоос хамааран янз бүр байх боловч ойролцоогоор 1-1.5 метр орчим урттай, өргөн нь хэсэг тус бүртээ харилцан адилгүй ч дунджаар 4-8 см хүртэл хэлбэлзэн байдаг юм. Бүдүүн гэдэсний цутгалантай нийлэх хэсгийн ёроол орчимд мухар олгой байдаг.

Мухар олгойг илүүдэл эрхтэн гэж нэг хэсэг үздэг байсан ба зарим улс оронд хүүхэд төрсөн даруйд нь тайрч авч байсан тохиолдол ч бий. Харин хожим илүүдэл эрхтэн биш болох төдийгүй өсөх насанд хамгаалах үүрэг бүхий чухал эрхтэн болох нь тогтоогдсон байдаг.

Тэгээд аажимдаа /25 нас орчимд/ хатаж агшин ажиллагаа нь зогсох учиртай. Бүдүүн гэдсэнд хоол хүнсний эцсийн боловсруулалт явагдах ба ус, шингэн нь дахин шимэгдэж өтгөрөх үйл ажиллагаа явагддаг юм. Тэгэхээр ялгадас шингэн хэвээрээ гадагшилж байвал шалтгаан нь ихэвчлэн бүдүүн гэдсэнд ямар нэг өөрчлөлт орсон байх магадлалтай гэсэн үг.

Бүдүүн гэдэсний эмгэгийг колит гэж нэрлэдэг. Бүдүүн гэдэс хэвлийн дотор өмнөд хананд дөрвөлжлөн жааз хэлбэртэй байршдаг бөгөөд дотор нь гурван хэсэгт хувааж нэрлэнэ.

Мухар гэдэс гэдэг нь цутгалантай нийлсэн хэсэг бол хүрээ гэдэс гэдэг нь хоёр хажуу, дээд талаар хөндлөн үргэлжилсэн гурван хэсгийг хэлдэг. Харин шулуун гэдэс гэхээр хэвлийн зүүн хажуугаар уруудсан хүрээ гэдэсний үргэлжлэл, аарцаг руу шургасан хэсэг байх жишээтэй. Хүрээ хэсгийг зүүн хажуугаар дээш өгсөх, дээгүүр хөндөлсөх, баруун хажуугаар доош уруудах, түүнээс цааш S үсэг хэлбэртэй гэдэс гэж дөрөв хувааж үздэг нь эмгэгийн байршлаар оношлох, эмчилгээний хэлбэрээ сонгоход ач холбогдолтой нэршил юм.

Бүдүүн гэдэс нарийн гэдсийг бодвол арай цайвар өнгөтэй, бүдүүн, бас гадна талаар нь шулуун байдлаар үргэлжилсэн гурван паралель гэхээр цайвар шугам мэт татаастай, бас өөхөн унжлагуудтай зэргээрээ ялгаатай. Хэвлийн хөндийд хийх мэс заслын үед энэ ялгаа онцгой ач холбогдолтой байдаг.

Тухайлбал, туршлагагүй мэс засалч мухар гэдэс хэмээн андуурч бүдүүн гэдэсний нэг хэсгийг онцлож хөндөх, өөхөн унжлагыг мухар олгойн оронд тайрч авсан тохиолдол цөөнгүй гардаг. Мухар гэдэс нь бүдүүн гэдэсний эхлэл хэсэг гэж үздэг ба хэвлийн баруун доод талд байрлана. Мухар олгойтой байдгаараа онцлог. Ердийн мухар олгой 7-10 см орчим урттай, 0.5-1 см орчим диаметртэй чийгийн улаан хорхой маягийн гэдэс юм.

Бүдүүн гэдэсний өөр нэг хэсэг нь S хэлбэрийн гэдэс. Хэвлийн зүүн талын ташаан толгой орчмоос эхэлж ууцны орчим хүртэл тахирлан байрладаг ба боловсорч гүйцсэн ялгадас хэсэг хугацаанд тогтон саатаад аажмаар доош шахаж шулуун гэдэс рүү оруулах үүрэгтэй. Урт нь дунджаар 30-40 см орчим байдаг.

Зарим хүнд энэ гэдэс харьцангуй урт байх тохиолдол гардаг бөгөөд өтгөн байнга хатах, гэдэс дүүрэх, базалж өвдөх зэрэг зовиур илэрдэг. Ийм эмгэгийг “долихо сигма” гэж нэрлэнэ. Шаардлагатай бол мэс заслын эмчилгээ хийж тайрдаг.

Энэ гэдэс цааш шулуун гэдэстэй нийлэн хошногоны амсар хүртэл үргэлжилнэ. Дээд хэсэг нь нилээд өргөн цүлхэн хэлбэртэй бөгөөд доошоо нарийсан амсар нь хунигдсан байдаг. Өтгөн ялгадас шулуун гэдсэнд хуримтлагдсан үед түүний ханан дахь мэдрэлүүд дохио /баас хүрэх гэж ойлгож болно/ өгөх ба өөрийн эрхгүй дүлэлт өгч эхэлдэг. Үүнээс болоод хий гадагшлах ба унгах гэдэг ийм учиртай.

Дүлэлтийн үр дүнд амсрын цагираг булчин тэлэгдэж өтгөн гадагшилна. Энэ хэсэгт маш олон венийн судас бөөгнөрсөн байх бөгөөд уг судас өргөсөх эмгэгийг шамбарам гэнэ. 

“Эрүүл мэнд” номоос 

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд