No menu items!
HomeЭрүүл мэнд"Бамбай булчирхайн эмгэгтэй хүмүүс амархан уурлаж цухалддаг"

“Бамбай булчирхайн эмгэгтэй хүмүүс амархан уурлаж цухалддаг”

-

Хүний хүзүүний урд талд байрласан тах хэлбэртэй булчирхайг бамбай булчирхай гэж нэрлэдэг. Энэ булчирхай хүнд хэрэгцээтэй йодийн солилцоог зохицуулах үндсэн үүрэгтэй гэж ойлгож болно.

Биед йод дутагдахаар бамбай булчирхай хэлбэр дүрсээ алдах бөгөөд хүзүү урд хэсгээрээ урагш түрэн томрох байдлаар анзаарагдаж эхэлдэг. Ер нь шилжилтийн насны охидын бамбай булчирхай томроогүй ч йод дутагдлын шинжүүд гарах нь элбэг. Тухайлбал, аймхай, цочимтгой, сэтгэл уярамтгай, амархан баярладаг, гомддог, их цочирдсон үедээ ухаан алдаж унадаг гэх мэт шинж бараг бүх охидод байдаг шүү дээ. Энэ шинжүүд илүүтэй илэрч буй охидын бамбай булчирхай яльгүй томорсон байдаг нь эмч нарт мэдрэгдэнэ. Дээрх шинжүүд аажмаар багассаар нас бие гүйцэх үед бүрэн эрүүлжинэ. Цөөнгүй тохиолдолд бамбай нь том хэвээрээ үлдэх, эсвэл илүү томрох нь эмгэг болсны шинж мөн. Булчирхай томрохтой зэрэгцэн нүд нь бүлтийж, хүүхэн хараа нь бүтэн харагдах хүртлээ томордог. Нүдний харц хурцдуу, гялтганасан байдалтай болно. Яльгүй хөдөлгөөн хийхэд амьсгаадан зүрх нь дэлсэх ба мэдэгдэхүйц турж, их хөлрөмтгий, гар хуруу нь сайн ажиглавал салганан чичирхийлэх нь мэдрэгдэнэ. Хоол нойрондоо муудаж, гэдэс үе үе хямран гүйлгэх нь бий. Бамбай булчирхайн эмгэгтэй хүмүүс амархан уурлаж, цухалдах ба багтарч унах хүртлээ цочирдог. Эдгээр шинжүүд нь бамбай булчирхайн дутмагшлын үед даамжрах байдлаар илэрдэг. Эмчилгээ хийлгэхгүй яваад байвал шинж тэмдэг улам тодорч, ойр ойрхон илрэх ба аажмаар сэтгэцийн өөрчлөлт орох хүртлээ хурцдах аюултай. Хожуу үедээ хэл, яриа нь ойлгогдохгүй ээдрэх, хоолой нь сөөнгөтөх ба үс нь өнгөө алдан хэвийн хэмжээнээс илүү унах, хуурайшин хагтах зэрэг шинжүүд илрэх ба ийм үед булчирхай нь бараг тэмтрэгдэхгүй болтлоо агшиж жижгэрдэг.

Өсвөр насны охидын хувьд тодорхой эмчилгээ шаардлагагүй байдаг ч эмчийн хяналтанд байлгах нь зүйтэй. Ерөнхийдөө сэтгэл санааг нь тайван байлгах, биеийн тамир спорт, урлагийн төрлөөр хичээллүүлэн, аймшгийн болон эмгэнэлт кино, телевизийн нэвтрүүлэг, сэтгэл хөдөлгөсөн ном, зохиол уншуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хүүхдийг ядраахгүй байхаар хичээл, амралтыг нь зохицуулах нь чухал. Багш нар нь ч гэсэн ийм шинж илүү илэрч буй охидод анхаарал, болгоомжтой, сэтгэл тавин хандаж, зарим үед ачаалал бүхий гэрийн даалгавар, биеийн хүчний хүнд ажлаас чөлөөлөх, бусад хүүхдүүдэд хэлж хэрхэн хандах талаар зөвлөж байх хэрэгтэй байдаг. Бамбай булчирхайн эмгэгтэй хүмүүс ердийн үед бусдын л адил ажил хөдөлмөрөө эрхлээд явах боломжтой. Гэхдээ булчирхайн эмчийн хяналтанд байж, тогтмол шинжилгээ хийлгэж байх нь зөв.

Булчирхайн эмгэг ямар үе шатандаа байгаагаас хамааран эмчилгээний чиглэл, төрөл зэргээ тогтоодог. Булчирхай хэт томорсон үед хоолойг боох аюултай байдаг. Ийм тохиолдолд мэс заслын аргаар булчирхайг авдаг. Бамбай булчирхайн эмгэг хурц илрэх нь ховордуу. Тодорхой шинэ тэмдэггүй, эсвэл анзаарагдалгүй байсаар архагших хандлагатай. Бамбай булчирхайн эмгэггүй хүмүүст ч булчирхай нь томорч эмзэглэх нь тохиолдоно. Энэ тохиолдолд өөр өвчин, хордлого, хавдар, гэмтэл, халдвартай ханиад томуу зэргээс шалтгаалсан байдаг. Уг хүнд бамбай булчирхайн эмгэгийн /йод дутмагшлын гэсэн үг/ шинжүүд илрэхгүй. Үндсэн өвчнийг нь оношлуулж эмчлүүлвээс булчирхай эдгэрнэ. Хоол хүнсэндээ йоджуулсан давс хэрэглэхийг зөвлөөд байдаг нь бамбай булчирхайн эмгэгээс сэргийлсэн үндсэн арга юм. Ер нь бамбай булчирхайн эмгэгтэй хүмүүст архи, тамхи онцгүй сөргөөр нөлөөлдөг. Сайн эмчлүүлэхгүй бол зүрх судас, мэдрэл гээд олон эрхтнийг гэмтээх магадлалтайг мартаж болохгүй.   

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд