No menu items!
HomeЗөвлөгөөГоо сайхны мэс заслын тухай 5 асуулт

Гоо сайхны мэс заслын тухай 5 асуулт

-

Гоо сайхны мэс засалд олон хүн шүүмжлэлтэй ханддаг. Харин нүүрэн дээр үрчлээ сууж, целлулит нэмэгдэх үед олон эмэгтэйчүүд  бага дээр нь арчлахын оронд  үүнээсээ хурдхан салах арга замыг  сонгодог . Гэвч тэдний ихэнх нь гоо сайхны мэс заслын талаар ойлголт муутай, гэнэн байдаг юм.  Тэд амар хялбар аргыг сонгосноороо ямар хүний гарт гоо сайхан, амь насаа даатгаж байгаагаа мэддэггүй.  Гоо сайхны хагалгаа хийлгүүлэхийн өмнө зайлшгүй мэдэх ёстой зүйлс юу вэ?

Америкийн гоо сайхны мэс заслын нийгэмлэгээс гаргасан тоо баримтаар өнгөрсөн жил л гэхэд 11 сая хүн ийм мэс засал хийлгүүлжээ. Хамгийн олон хүн хийлгүүлсэн мэс заслуудад хөх томруулах (329,000), хамар засах (307,000), уруул цорвойлгох (303,000),,давхраа хийх (233,000), болон язралтын ажилбарууд(146,000) ордог байна.  Мэс заслын тоо урьд жилийнхээс 2 хувиар нэмэгдэж, хамгийн өндөр өртөгтэй хийдэг мэс ажилбарууд өгзөг томруулах (4.1 сая ам дол), өндөр болгох(1.1 сая ам дол), лазераар үс суулгах (887,000 ам дол) болж өсчээ.

Гоо сайхны мэс засал хийлгүүлэх гэж байгаа хүнд хэлэх эхний зөвлөгөө бол зар сурталчилгаанд итгэх хэрэггүй. Гоо сайхны мэс заслын номер нэг сурталчилгаа бол ажлаа мэддэг эдгээр мэс засалчид ямар ч хүнийг  20 насанд нь эргүүлж аваачиж чадна гэдэг юм. Гэвч мэс заслууд тэр бүр амжилттай болох нь ховор.

Мэс засалчид арьс арчилгааны аргаас авахуулаад лазерын эмчилгээ хүртэл мэс заслын бус аргуудыг хэрэглэдэг юм. Тухайлбал өгзөг томруулахад нэлээдгүй жижиг мэс ажилбар ордог байна.  Таны мэдэхгүй байгаа өөр нэг аймшигтай зүйл бол нүүрний арьсыг бүхэлд нь хуулах мэс ажилбар юм.

ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛААС ӨМНӨ ЗАЙЛШГҮЙ АСУУХ 5 АСУУЛТ

1. Үүнийг мэс заслын аргаас өөрөөр засах арга бий юу ?

2. Та уг мэс заслыг хийх хэр их туршлагатай вэ? Өөрийн чинь хийсэн мэс ажилбаруудын зургийг үзмээр байна. ( Хамгийн шударга эмч танд  3%-5% сорви үлдвэл мэс ажилбар маш муу болсны шинж гэж хэлнэ. Магадгүй танд өөр олон муу үр дагаврын талаар сануулна.)

3. Та хаана мэс засал хийж сурсан бэ? Урьд нь хаана ажиллаж байсан бэ?

4.Танд мэргэжлийн алдаа гаргаж байсан тохиолдол бий юу? ( Гоо сайхны мэс ажилбарын ноцтой алдаа гурван жилд нэг удаа гардаг.)

5. Та энэ мэс заслаас ямар үр дүн амлаж чадах вэ? ( Хэрэв 60 настай хүнийг эмч  30-тай мэт харагдуулж чадна гэж байгаа бол тэр худлаа хэлж байна. Гэхдээ 60-тайгаас арай илүү харагдах боломжтой.)
Гоо  сайхны мэс засал хийлгэсэн хүмүүсийн  гаргадаг хамгийн том алдаа нь сайн мэс засалч эмчийг олж сонгож чадаагүйгээс болдог.
“Өөрсдийгөө мэс засалч гэдэг мэргэжлийн бус маш олон хүмүүс байдаг. Харшлын эмч ч өөрийгөө мэс засалч гэж хэлдэг тохиолдол бий. Тиймээс  хэрэв та гоо сайхны мэс засал хийлгүүлэхээр шийдсэн бол мэргэжлийн үнэмлэх, тусгай эрхтэй мэс засалчид хандах нь зүйтэй.

Утга учиргүй мэс ажилбарыг амь насаараа төлөх тохиолдол бий.

Хэрэв сайн мэс засалч олсон бол ямар мэс ажилбар хийлгүүлэхээ шийдэх хэрэгтэй. Эхлээд уг мэс засал хэр амжилттай болдог талаар зөв  мэдээлэлтэй байх нь зүйтэй.  Жишээлбэл та целлулитээ эмчлүүлэхийг хүсч байгаа бол энэ талаар дахин нэг удаа бодоод үзэхэд илүүдэхгүй. Гуяны зузаан өөхөн давхаргыг өөгүй арилгах эмчилгээ гэж хаана ч байдаггүй. Язралтыг ч мөн адил.  Үс суулгах мэс засал ч мөн адил таны санаанд хүрэхгүй урмыг чинь хугалж мэднэ.

Үр дүн сайтай шинжлэх ухааны үндэстэй гэх мэс заслуудаас болгоомжил. Мэс хийлгүүлээд хүссэндээ хүрсэн  хүн байсан ч өөрт чинь адилхан үр дүн авчирна гэсэн үг биш.
Нөгөө талаар цагийн шалгуураар улам сайжирсан мэс заслууд ч байдаг. Тэдний зарим нь хөхний хэмжээг багасгах, лазераар үс суулгах, өөх соруулах мэс заслууд юм.

Гадаадын мэс заслуудаас болгоомжил

Сүүлийн үеийн чиг хандлага бол мэс заслын амралт юм. Хэтэрхий өндөр өртөгтэй мэс засал хийлгүүлэхээр хүмүүс гадаадыг зорьж байгаа нь аймшигтай. Үнэндээ тэд уг амралт гэж байгаа газраа ус ч уух эрхгүй байдаг юм. Тэдгээр мэс заслын амралт гэгдэж байгаа орнуудад Мексик, Доминикан, Перу орж байна.
Ийм нөхцөлд мэс засалч эмчтэйгээ сайн ойлголцох нь хамгийн чухал юм.
Хамгийн аймшигтай нь мэс  засал амжилттай болох эсэхийг хэн ч баттай хэлж чаддаггүй. Хэрэв мэс заслын үед ямар нэгэн алдаа гарвал  хор хохирлыг нь үйлчлүүлэгч бүх насаараа амсах болно.

Мэс заслын дараах гоо үзэсгэлэн

Зөвхөн зөв мэс засалч эмчээ олсон үед хүссэн үр дүнд хүрч болно. Сайхан харагдах нь  өөртөө итгэлтэй байхад тусалдаг төдийгүй амьдралдаа олон зүйлсийг өөрчлөх  боломж нээгдэнэ.   Гэвч сайн мэдээлэлтэй байж зөв шийдвэр гаргахаа бүү мартаарай.

Бэлтгэсэн Н.ЭНХ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд