No menu items!
HomeХөтөчБолзох боломж олгодоггүй ажлууд

Болзох боломж олгодоггүй ажлууд

-

БААРНЫ ҮЙЛЧЛЭГЧ

“Баарны үйлчлэгч нэгэн танил маань өөрийг нь маш олон охид хоргоож гэртээ аваачихыг хүсдэг гэж сайрхсан юм.  Тэр лав  намайг өөрт нь унаж үхнэ гэж бодож тэгж хэлсэн байх. Хэрвээ тэр надад иймэрхүү зүйл ярилгүй зөвхөн өөрийгөө  магтаж ярьсан бол би түүнтэй болзохоос татгалзахгүй байх байсан.”

УРАН БҮТЭЭЛЧ

“Түүний муу тал  гэвэл тэр романтик  үдшийг  кофе уунгаа уран бүтээлээ хийж өнгөрүүлдэг нь . Сайн  тал нь гэвэл уран бүтээл нь ахихгүй байгаа учраас байнга өр төлбөрт орж байдаг нь юм.

ФИЛОСОФИЧ

“Би кафед  нэгэн хүнтэй танилцахад тэр өөрийгөө философич гэж хэлсэн юм. Бид емейл хаягаа солилцсон бөгөөд удалгүй тэр намайг болзоонд урьсан захиа явуулсан байлаа. Гэвч би түүний захиаг хүлээж авахдаа тэр овог нэрийнхээ ард философич гэж бичсэн байхыг олж хараад түүн шиг өндөрт байгаа хүнд хүрэхэд би маш хол, хэцүү зам туулах юм шиг санагдсан. Түүний тэр  байдал нь “Сократ над  шиг л сэтгэдэг байсан байх”  гэж хэлээд байгаа юм шиг байсан.

БЯСАЛГАЛЫН БАГШ

“Хуучин найз залуу маань хүмүүсийн хэзээ унтаж, идэж, дасгал хийвэл зохистойг  зааж эрүүл амьдралын хэвшилтэй болоход нь тусалдаг  нэг тийм газар ажилладаг байсан юм. Хүмүүст  эрүүл амьдарч, зорилгоо биелүүлэхэд нь тусалдаг болохоор би түүнийг хувьдаа их хүндэлдэг байлаа.  Гэвч тэр надтай анх болзохдоо түргэн хоолны газар орсон нь яагаад ч юм надад огт таалагдаагүй юм даа.

МЕНЕЖЕР

“Тэр надад ойртож ирээд нэрийн хуудсаа өгөх үед би найзуудтайгаа гадуур явж байсан юм. Тэр надад хэлэхдээ  “ Та гэртээ  очоод Google-ээс хайвал намайг жүжигчин гэдгийг олж мэднэ. Гэвч би бас маш чадалтай менежер. Хэрэв та хүсвэл миний талаархи мэдээллийг …  Гэвч би арайхийн “Үгүй ээ баярлалаа” гэж хэлж амжсан  юм.

ЗӨӨГЧ

“Үерхэж байсан залуу маань зөөгчөөр арваад жил ажилласан бөгөөд зүгээр л зугаатай байдаг гэж хэлж байсан юм.  Гэхдээ тэр  зугаацах дуртай залуу тэр үед 35 –тай байсан.  Түүнийг би ээжтэйгээ хамт амьдардаг бас түрээс, хоолны мөнгө ээждээ огт нэмэрлэдэггүй гэдгийг нь мэдээд миний  хайж байгаа насанд хүрсэн,  зорилготой нэгэн биш болохыг нь таньсан.

БАДАРЧИН

“Би найзынхаа үдэшлэг дээр нэгэн залуутай танилцаж удалгүй үерхэж  эхэлсэн юм. Тэр манайд ирэх болгондоо үд болтол унтдаг байв. Тэр намайг гэртээ огт урьдаггүй байсан нь надад сэжигтэй санагдсан юм. Удалгүй би түүнийг зочид буудалд амьдардаг гэдгийг нь мэдсэн. Тэр манайд амьдрахын тулд над дээр ирдэг байсныг нь мэдээд би түүнийг дахин харахыг хүсээгүй.

Бэлтгэсэн Н.ЭНХ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд