No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнНурууны өвдөлтийн үед ямар дасгал хийх хэрэгтэй вэ?

Нурууны өвдөлтийн үед ямар дасгал хийх хэрэгтэй вэ?

-

Амьдралын буруу хэвшлийн улмаас нурууны болон хэвлийн булчин суларч багана нурууг тогтвортой зөв байрлалд барих чадвараа алддаг. Үүний улмаас багана нуруу буруу байрлалтай болдог ба нуруу болон доод мөчний булчингууд чангарч хөдөлгөөн хийхэд хөшингө болдог. Энэ нь эргээд багана нурууны эмгэгийг үүсгэх шалтгаан болдог. Энэ байдлыг засахын тулд дасгал хийж нурууны булчинг сунган, багана нурууг тогтвортой барих чадварыг сэргээх шаардлагатай болдог.

        Доод мөчний сунгалтын дасгал

1. Газар хөлөө жийн суугаад өлмий рүүгээ аль чадахаараа гараа сунгаад 20 секунд бариад хоёр хөлөндөө ээлжлэн 10 удаа хийнэ

2. Газар дээшээ харж хэвтээд хөлийг цээж рүү нугалж тэврээд 10 секунд бариад хоёр хөлөө ээлжлэн 10 удаа хийгээрэй.

Нурууны сунгалтын дасгал

3. Дөрвөн хөллөсөн байдлаас арагш суусан байрлалд 10 секунд бариад 10 удаа хийгээрэй. Амьсгал түгжиж аваад хамраар гаргана.

4. Хөлөө өвдгөөрөө нугалж ачсан байдалтай суугаад эсрэг тал руу нь хэвлийгээрээ эргэн 10 секунд бариад хоёр тал руугаа ээлжлэн 10 хийгээрэй.

Нуруу болон хэвлийн булчингийн дасгал

5. Толгой цээжээ газраас хөндийрүүлэн 10 секунд бариад 10 удаа хийгээрэй

6. Хоёр хөлөө өвдгөөр нугалж хэвтсэн байдлаас таазаа өргөөд удаан буулгаарай.

Нурууны булчингийн тэсвэр ийг хөгжүүлэх дасгал

7. Өлмий тохойн дээрээ тулж 10 секунд бариад 10 удаа хийгээрэй.

АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Дасгал хийхдээ халуурах, ядрах зэрэг биеийн байдал тавгүй үед хийж болохгүй
  • Дасгал хийхийн өмнө бие халаах зорилгоор 10 минут алхаад хийвэл илүү үр дүнтэй
  • Дасгалыг тодорхой хугацаатай тоотой давтамжтай хийх хэрэгтэй
  • Дасгал хийх үөд анхаарал болгоомжтой зөөлөн хөдөлгөөнөөр хийнэ.
  • Дасгал хийгээд нурууны өвдөлт ихсэх зэрэг сөрөг мэдрэмж төрвөл хөдөлгөөн засалчаас зөвөлгөө аваарай.

Хориглох хөдөлгөөн

  • Доор байрлалтай зүйлийг өргөх үедээ аль болох биетэй ойр хагас суусан байдлаас дээш өргөх
  • Хүнд зүйл өргөхдөө хоёр гарт жинг тэнцүүлж өргөх
  • Ямарч үед сууж байхдаа нурууг цэх зөв сууж хэвших шаардлагтай

Эх сурвалж: ГССҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд