No menu items!
HomeОнцлох"Петровис" ХХК-ийн Ж.Оюунгэрэл таалал төгсжээ

“Петровис” ХХК-ийн Ж.Оюунгэрэл таалал төгсжээ

-

“Петровис” группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр өвчний улмаас Герман улсад эмчлүүлж байжээ.

Талийгаач ХБНГУ-д эмчилгээ хийлгэж байгаад өвчний улмаас өөд болжээ. Тэрээр ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн ба 1979 оноос эзэмшсэн мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллажээ. Улмаар 1990-1992 онд Нефть импорт хангамж нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд “НИК” ХХК-д Ерөнхий захирлын албыг хашиж 1996 оноос хойш “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллажээ.  Мөн талийгаач технологи, боловсролын салбарт олон арван төсөл санаачилж, хөрөнгө оруулж ирснээс дурдвал Улаанбаатар дахь Бритиш сургууль, LendMN финтек апп гэх зэргийг нэрлэж болно. 

Түүний ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд