No menu items!
HomeУлс төрЛ.Лувсан: Land Cruiser 78 загварын 12 машиныг худалдаж авч, сумдын эрүүл мэндийн...

Л.Лувсан: Land Cruiser 78 загварын 12 машиныг худалдаж авч, сумдын эрүүл мэндийн төвд өглөө

-

Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Л.Лувсан “ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарын байгууллагуудын автомашины парк шинэчлэлийн зардлыг улсын төсөвт тусгаж, үе шаттайгаар шийдвэрлэж байсан ч цар тахал, төрийн хэмнэлтийн бодлоготой уялдан сүүлийн гурван жилд улсын төсөвт хөрөнгө тусгагдаагүй.

Хөдөөгийн 325 сум, тосгоны 304 нь ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ 469, Фургон загварын автомашин ашиглаж байна.  УАЗ загварын машин эмнэлгийн түргэн тусламжийн  стандартад нийцэхгүй болж, орчин үеийн тоноглолтой машинаар хангах зайлшгүй шаардлагатай болсон. Иймд Засгийн газраас алслагдсан сумдын эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай 60 автомашиныг худалдаж авах хөрөнгийг нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн.

Мөн Дэлхийн банкны төслөөр 75 автомашиныг авахаар гэрээ байгуулаад байна.

ЭМЯ-наас эмнэлгийн машин худалдаж авах ажлыг зохион байгуулж байгаа ч манай улсын зах зээл дээр эмнэлгийн  зориулалтын шаардлага хангасан машины нөөц цөөн.

Өнөөдрийн байдлаар “Таван Богд Моторс” компанид бэлэн байгаа Land Cruiser 78 загварын 12 автомашиныг худалдаж авч өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 11 аймгийн 12 суманд олголоо. Үлдсэн машиныг энэ оны 4-5 сард хүлээн авч, сумдын эрүүл мэндийн төвд өгнө” хэмээн ярилаа.

“Сумдад хүний эмчийн хомсдол нэлээд бий. Тиймээс 351 резидент эмчийг орон нутагт хуваарилж, ажиллуулж байна.

ЭМЯ-наас шатахуун, сэлбэгийн зардлыг шийдвэрлэж, сумдын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байгаа.

Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвд цахим мэдээллийн төвийг шинээр байгуулж, дата мэдээллийн сан байгуулахаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн болох”-ыг тэрбээр хэлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд