No menu items!
HomeУлс төрТ.Баярхүү: 100 суманд өгөхөөр Ford Ranger, Suzuki Jimny, Nissan Navara загварын дунд...

Т.Баярхүү: 100 суманд өгөхөөр Ford Ranger, Suzuki Jimny, Nissan Navara загварын дунд оврын автомашинууд худалдаж авсан

-

Улсын нөөцийн 15 тэрбумаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдад жийп машинуудыг худалдаж авч, өгч эхэлсэн. УОК-оос зарласан хэвлэлийн хурлын үеэр сумдад яагаад жийп машин өгч байгаа талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Цаг үеийн яаралтай арга хэмжээний хүрээнд Монголын дилер компаниудад борлуулагдаж байгаа баталгаатай, туулах чадвар сайтай автомашинуудыг нэн даруй худалдаж авсан.

Автомашинуудыг гаднаас захиалж авбал багадаа хоёр жил хүлээж, 100 сумыг машинтай болно.

100 суманд өгөхөөр Ford Ranger pickup, Suzuki Jimny, Nissan Navara загварын дунд оврын автомашинууд худалдаж авсан. Нэг аймгийн таван суманд машин өгч буй. 

Цөөн сумтай аймагт 2-3 машин өгч байна” хэмээн хариуллаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд