No menu items!
HomeОнцлохЛ.Оюунжаргал: Гуравдугаар сарын 8, 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан өдрүүд үргэлжилнэ

Л.Оюунжаргал: Гуравдугаар сарын 8, 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан өдрүүд үргэлжилнэ

-

10 хоног тутамд шинэчлэгддэг зудын үнэлгээ болон цаг агаарын нөхцөл байдлын талаар ЦУОШГ-аас өнөөдөр мэдээллээ.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Хоёрдугаар сарын 29-ний байдлаар зудын шинэчилсэн үнэлгээ гарлаа.

Хоёрдугаар сарын 20-нд гаргасан үнэлгээгээр 13 аймгийн 58 суманд мөсөн зудтай байсан бол 11 аймгийн 50 сум болж, буурсан байна.

17 аймгийн 139 суманд цагаан зудтай байсан бол 29-ний үнэлгээгээр 17 аймгийн 135 суманд болж буурлаа. Цагаанаар зудархуу нөхцөл байдал 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэгт байсан нь шинэчилсэн үнэлгээгээр 17 аймгийн 66 суманд, нийслэлийн дөрвөн дүүрэг болж, нэмэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт цаг агаар цас багатай, долоо хоногийн сүүлээр хүйтний эрч суларч, нийт нутгаар дулаан байлаа. Говийн бүс нутгаар +2…+7 хэмд хүрсэн.Гуравдугаар сарын 3, 4-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас ороод өнгөрнө. Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймагт ялимгүй цас орж байна. 

Гуравдугаар сарын 8, 9-нийг хүртэл ихэнх нутгаар дулаахан өдрүүд үргэлжилнэ. Говийн бүс нутгаар +2…+7 хэм болно. Энэ дулаарал нь цасан бүрхүүлийн хэмжээ татагдах нөхцөл байдлыг бий болгоно.

Дөрвөөс дээш хоног 10 хэмээс доош температуртай байвал цасан бүрхүүлийн хэмжээ багасдаг. Гуравдугаар сарын 10-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд нутгийн хойд хэсгээр өмнөх өдрүүдээсээ -3..-4 хэмээр хүйтэрнэ. Гуравдугаар сарын 13-нд хүйтний эрч буцаад суларна.  Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдах нөхцөл байдал болохгүй, сайхан 10 хоног байх төлөвтэй” хэмээн танилцууллаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд