No menu items!
HomeУлс төрЛ.Оюун-Эрдэнэ:  Засгийн газар Улаанбаатар хотын ужгирсан асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарна

Л.Оюун-Эрдэнэ:  Засгийн газар Улаанбаатар хотын ужгирсан асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарна

-

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хотын дарга болон сайд нарыг томилох тухай шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. 

Тэрбээр “Нийслэлийн асуудлууд шийдэлгүй үргэлжилбэл Үндсэн хуульд заасан хүний эрх иргэдийн аюулгүй байдал амьдралын чанарын үзүүлэлт бодитоор хэрэгжих боломжгүй юм. Улаанбаатар хотын талаар Засгийн газар тусгай тогтоол гаргасан. Тиймээс зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахаар боллоо. 

Энэхүү УИХ-ын намрын чуулганаар хотын ерөнхий төлөвлөгөө, урт болон дун богино хугацааны төлөвлөлт, хот байгуулалтын бүтэц зохион байгуулалт, хотын соёлын дүрэм, газрын харилцаа зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал бүрэн дэмжлэг үзүүлнэ. Тус зорилтыг ханган хэрэгжүүлэх үүргийг УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт даалгах ёстой гэж үзсэн. 

УИХ-ын эрхэм гишүүд ээ Үндсэн хуулийн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор танилцуулж байна. Тэрбээр төрийн албанд 23 жил ажиллаж, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд байсан, УИХ-ын хууль зүйн байнгын хороог даргалж байсан туршлагыг чухалчилж үзлээ. 

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаал Б.Дэлгэрсайханыг танилцуулж байна. Нийслэл хот бол цогц асуудал юм. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх гүүр болох, төвлөрлийг аж үйлдвэр эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд УИХ-д сонгогдон ажилласан туршлага, хувийн хэвшилд авто зам, төмөр замыг удирдаж байсан хувь хүний амьдралын харгалзан үзэж тус албанд тохирно гэж үзлээ” гэлээ.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд