No menu items!
HomeОнцлохШИНЭ НАМ: 2021, 2022 оны 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг яаралтай олгохыг...

ШИНЭ НАМ: 2021, 2022 оны 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг яаралтай олгохыг шаардав

-

Шинэ намын зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад:

“Шинэ намын зүгээс 2020, 2022 онд хоёр удаа “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд өмчлүүлэх тухай хуулийн төслийг хүргүүлсэн билээ. 2022 онд энэхүү хуулийн төслийг танд дахин хүргүүлэхдээ 12 шаардлага бүхий албан тоотыг хамт өгсөн. Бидний шаардлагад өнөөдрийг хүртэл дэмжсэн, татгалзсан хариу огт ирүүлсэнгүй.

Иймд дахин дараах 10 шаардлагыг хүргүүлж байна.

  • “Эрдэнэс  Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэн шинээр тогтоох;
  • 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн тоог эцсийн байдлаар гаргах;
  • 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн бүх хүүхдэд хувьцааг олгох;
  • Төрийн мэдлийн хувьцааг иргэн бүрд эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх;
  • Иргэдийн хувьцаа захиран зарцуулах эрхийг хаасан Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, захиран зарцуулах эрхийг нээх;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Хөрөнгийн биржид бүртгүүлэх;
  • 2021, 2022 оны 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг яаралтай олгох;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019, 2020 оны аудитын дүгнэлтэд дурдсанаар 992 сая 400 мянган ширхэг хувьцааг төр иргэнээсээ буцаан авсан байна. Энэ нь 2012 оны үнээр 926 тэрбум төгрөгийн хувьцаа бөгөөд энэхүү хувьцаа өнөөдөр хаана, ямар бүртгэлтэй байгаа нь тодорхойгүй байгааг нэн яаралтай тодруулж, ард түмэн, нийт хувьцаа эзэмшигчдэд мэдээлэх;
  • Тус компанид төрийн мэдлийн хувьцаа 85 хувь байсан бол 2019 оны  аудитын дүгнэлтэд дурдсанаар төрийн мэдлийн хувьцаа 81,5 хувь буюу 525 сая ширхгээр буурсан шалтгааныг нэн яаралтай тодруулж, ард түмэн, нийт хувьцаа эзэмшигчдэд мэдээлэх;
  • Дээрх хоёр тохиолдлоор нийт 1 517 400 000 ширхэг хувьцааны бүртгэл, эзэмшигчийг яаралтай тодруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах” гэжээ.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд