No menu items!
HomeНийгэмАвтобустай холбоотой асуудлыг шалгуулахаар БНСУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт өгөв

Автобустай холбоотой асуудлыг шалгуулахаар БНСУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт өгөв

-

Хөдөлмөрийн үндэсний намын нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь бүлгээс БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ногоон автобустай холбоотой асуудлыг шалгуулах хүсэлтийг хүргүүлэв.

НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга “Автобуснуудыг худалдан авахдаа Монгол талаас тендерийн хуулийн дагуу явуулаагүй, нууцад оруулсан. Мөн оруулж ирсэн автобуснууд нь шаардлага хангахгүй байна.

Үүнтэй холбоотойгоор иргэдийн гомдол, шүүмжлэл их гарч байгаа. Олон нийтийн гомдлын дагуу хэргийг Тагнуулын Ерөнхий Газар, Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар өгсөн байна. Түүнчлэн Солонгосын Элчин сайдын яаманд хүсэлт хүргүүлж байна” гэлээ.

Хүсэлтийг Солонгосын Элчин сайдын яамны төлөөлөл хүлээн авсан байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд