ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулжээ. Тухайлбал иргэд иммунологийн шинжилгээ өгөхөд огт төлбөр төлөхгүй.
Ингэхдээ оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар хийлгэх бөгөөд ЭМДЕГ-тай гэрээтэй улсын, хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй юм.
Та доорх зураг дээрх QR кодыг уншуулж эсвэл ЭНД дарж оношилгоо, шинжилгээний жагсаалттай танилцаарай.