No menu items!
HomeУлс төрАН-ын бүлэг: Түгжрэлийн сайд, Хотын даргаас гадна ТЕГ-ын даргын үйл ажиллагаа хууль...

АН-ын бүлэг: Түгжрэлийн сайд, Хотын даргаас гадна ТЕГ-ын даргын үйл ажиллагаа хууль зөрчсөн бол огцруулах саналыг хүргүүлж байна

-

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Бүлгийн хуралдаанаар бид хоёр асуудал ярьсан.

1. 2024 оны мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонслоо. Монгол Улс 30 дахь сар дээрээ хоёр оронтой тоотой инфляцтай явж байна. Хажуугаар нь эдийн засгийн өсөлт яриад утгагүй.

2. Олон нийтийн дунд асуудал дагуулаад байгаа ногоон автобусны асуудлыг өргөтгөсөн байдлаар ярилцаж хэлэлцлээ.

Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт: УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөж хуралдсан. НИТХ-ын бүлгийн гишүүд болон АН-ын удирдлагууд бүгд оролцлоо.

УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ногоон автобус зэрэг асуудалтай холбоотой ажлыг бүхэлд нь дүгнэж дуусгах ажлын хэсэг байгуулахаар боллоо.

  1.  Ерөнхий сайдад гурван албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг АН-аас хүргүүлж байна. Ингэхдээ түгжрэлийн асуудал хариуцсан сайд, Нийслэлийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх ёстой. Мөн Тагнуулын ерөнхий газраас гаргасан зөвлөмжийн дагуу гэрээг нууцад оруулсан учраас ТЕГ-ын даргын хийсэн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянаад, хууль зөрчсөн бол огцруулах саналыг АН-ын зүгээс тавьж байна.
  2. УИХ-д хяналтын тусгай хороо байгуулах асуудлыг АН-ын бүлгийн гишүүдэд даалгасан

Хамгийн анх Монголд ногоон автобусны асуудлыг 2023 оны есдүгээр сарын 16-нд хөндөж тавиад, 18-нд АТГ-т хүргүүлсэн АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Ж.Энхбат өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож байна.

Энхбатын зүгээс энэ асуудлыг хөндөж тавьсны дараа их хэмжээний дарамт сошиал хаягуудаар болон мессежээр нь ирж байгаа.

Тиймээс Ж.Энхбатыг хувь хүнийх нь хувьд төрийн хамгаалалтад авах асуудлыг тавьж өгөөч. Асуудлыг хөндөж гаргаснаас хойш байнгын дарамтад байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд