No menu items!
HomeНийгэмНТТТ: Автомашин бүр дээр GPS төхөөрөмж суурилуулан хяналт тавьж, түргэн тусламжийн үйлчилгээнд...

НТТТ: Автомашин бүр дээр GPS төхөөрөмж суурилуулан хяналт тавьж, түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглаж байна

-

Яаралтай түргэн тусламжийн машиныг зориулалтын бусаар ашиглаж, савтай айраг зарж байна гэх иргэний шүүмжлэл цахим орчинд өрнөсөн. 

Тодруулбал түргэний машинаас дээлтэй хүн бууж ирээд савтай айраг гаргаж байхыг харсан нэгэн иргэн фэйсбүүк хуудсандаа ийнхүү сэтгэгдлээ нийтэлжээ. 

Энэ асуудлын хүрээнд Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв (НТТТ) дараах мэдэгдлийг гаргасан байна. 

Тус мэдэгдэлд “Нийслэлийн түргэн тусламжийн төв нь нийслэлийн зургаан дүүргийн иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй хүргэн ачаалалтай ажилладаг билээ.

Мөн автомашин бүр дээр GPS төхөөрөмж суурилуулан хяналт тавьж, зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглаж байна.

Тус төвийн түргэн тусламжийн автомашинууд нь урд, хойд талдаа “Түргэн тусламж” бичиглэлтэй, хоёр хажуу талдаа хөх өнгийн дэвсгэр дээр цагаанаар “Нийслэлийн түргэн тусламжийн төв” хэмээх бичиглэл, хөх өнгийн логотойгоороо бусад хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлгийн автомашинуудаас ялгагддаг.

Улаанбаатар хотын хэмжээнд манай төвөөс гадна хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлэг бүрд эмнэлгийн машин байдаг. Зарим иргэн эмнэлгийн бус үйлчилгээнд явж буй автомашины зургийг авч манай байгууллагын автомашин мэтээр цахим орчинд түгээж буруу мэдээлэл тарааж байна.

Зураг дээрх тэмдэглэгээнээс өөр өнгийн тэмдэглэгээтэй автомашин нь манай НТТТ-ийн машин биш болохыг мэдэгдэж байна” хэмээн дурджээ. 

Эх сурвалж: Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд