Б.Энхсайхан: Ямар ургамлаас харшилж буйгаа сорил тавиулж мэдэх боломжтой

0
176

АӨСҮТ-ийн арьс харшлын их эмч Б.Энхсайхан “Харшилтай хүнд өгөх зөвлөмж” сэдвээр мэдээлэл хүргэж байна.

Ургамалын харшлын үеийн шинж тэмдэг?

Ургамалын харшлын үе буюу 6-9 сарын хооронд нүд аргах, загатнах, нулимс гоожих, хамар битүүрэх, тагнай чих загатнах, угсруулж найтаах цөөн тохиолдолд ханиах, нүдний салст хавагнах зовиур илэрнэ. Иймд арьс, харшлын эмчид үзүүлж эмийн болон хэсэг газрын эмчилгээ хийлгэнэ.

Ургамалын харшлын үед юу анхаарах вэ ?

Ургамалын харшлын үед дэглэмийг сайтар баримтлах ёстой. Тухайлбал, жимс, жимсний найрлагатай ундаа, шүүсийг хэрэглэхгүй байх, айраг, саам уухгүй байх, тоосоо цацдаг цагуудад цонхоо хааж, маскаа зүүх хэрэгтэй. Ээж, аав хоёр хоёулаа харшилтай бол хүүхэд харшилтай байх магадлал 50-75 хувь ихэсдэг. Мөн бидний амьдарч байгаа орчин тоос, хогийн ургамал ихтэй, ажлын онцлогоос хамаарч харшил үүсэх магадлалтай байдаг.

Түүнчлэн, эд тоосоо гөвж байх үед нь ургамлыг зулгааж болохгүй, гөвөхөөс өмнө зулгаадаг. Ургамалаа цэвэрлэж байх явцдаа хамгаалалт сайн хийх хэрэгтэй.

Ямар ургамлаас харшилж буйгаа сорил тавиулж мэдэх боломжтой. Хүмүүс зовиур эхлэхээр нь буюу 6-9 сарын хооронд сорил хийлгэе гэдэг. Гэтэл сорилыг эхлэхээс нь өмнө хийлгэж, угтуулах эмчилгээ хийлгэх нь тохиромжтой.