Энэ сараас эхлэн ЕБС-ийн багш 1,273,000, СӨБ-ын багш 1,337,000 төгрөгийн үндсэн цалин авна

0
95

БШУЯ-наас өчигдөр Багшийн цалин, нийгмийн баталгаа, төсвийн тодотгол болон засгийн газрын тогтоолын дараах үр нөлөөний талаар мэдээлэл хийлээ. 

БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэцэг “Засгийн газрын зүгээс 2023 оны долдугаар сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын нэмэгдлийг тодотголоор баталсан. Энэ хүрээнд шинээр эхэлж буй хичээлийн шинэ жилтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс эхлэн

  • ЕБС-ийн багш нарын үндсэн цалин 1,273,000 төгрөг
  • СӨБ-ын багш нарын үндсэн цалин 1,337,000 төгрөг авна. Үндсэн цалингаас нэмэгдэл тооцогдоно” гэсэн юм.

Түүнчлэн, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “БШУЯ-ны сайд өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ “Засгийн газрын есдүгээр сарын 1-ний өдрийн тогтоолоор гүйцэтгэлийн үнэлгээгээр нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн багшийг 50 хувийн урамшуулал авах боломжийг нээлээ. Ингэснээр 50 хувийн урамшуулал авсан багш нь 2.5 сая төгрөгийн цалин авах боломж нь бий болж байгаа юм” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл хамгийн сайн ажилласан багшийн цалин өндөр байх боломжийг бүрдүүлсэн болохоос биш багш нарын дундаж цалин 2.5 сая төгрөг боллоо гэж хэлээгүй юм” гэлээ.