No menu items!
HomeХэн юу хэлэвС.Чинзориг: 45-60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна

С.Чинзориг: 45-60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна

-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож байна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “2021-2022 онд 36.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 20 аймаг, хоёр сум, таван дүүрэгт улаан хоолой, ходоодны уян дуран, тархины цахилгаан бичлэг, чих, хамар, хоолой оношилгооны тоног төхөөрөмж, рентген аппарат, суурин эхо, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг тоногт төхөөрөмжөөр бүрэн хангаж, эрүүл мэндийг дэмжих төвийг стандартад нийцүүлэн байгуулаад байна.

Эрт илрүүлэгт зориулж 2023 онд 76 байгууллагад 20 тэрбум 860 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон. Уг үзлэг, оношилгоонд зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар 31.1 хувь буюу 1,247,271 хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд, 55 хувь нь эрэгтэйчүүд байна.

45-60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн үндсэн дөрвөн эмгэгээс архаг ядаргаа 3.5 хувь, сэтгэл түгшилт 7.6 хувь, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 6.9 хувь, сэтгэл гутрал 1.7 хувь тус тус тохиолдсон байна” хэмээв. 

шинэ мэдээ

Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

Пакистан улсын Карачи хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сард албан ёсоор нээжээ. Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдсон байна. Тэрбээр тус улсын...

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

трэнд