No menu items!
HomeЗөвлөгөөНЭМҮТ: Нярай хүүхдийн хамрын арчилгааг хэрхэн хийх вэ

НЭМҮТ: Нярай хүүхдийн хамрын арчилгааг хэрхэн хийх вэ

-

НЭМҮТ-өөё нярай хүүхдийн хамрын арчилгааг хэрхэн хийх талаар мэдээлэл өглөө.

Нярай хүүхдийн хамар битүүрснээс хөхөө хөхөж чадахгүй, тайван бус болдог. Хамрыг цэвэрлэхдээ хамарт буцалсан ус 1-2 дусал дусааж, гаднаас нь тос түрхэж зөөллөсний дараа доош харуулан 3-5 минут хэвтүүлэхэд нус зөөлөрч аяндаа урсан гарах буюу наашилдаг. Энэ үед зөөлөн эрчилсэн хөвөнгөөр имэрч авна.

Хүүхдийн хамрыг ойр ойрхон ухаж цэвэрлэх, хатуу зүйлээр ухах, хамарт хүйтэн ус дусаах зэрэг нь хамрын салстыг гэмтээж хамар битүүрэх шалтгаан болдгийг мартаж болохгүй.

Эрүүл нярай хүүхдийн амны салст бүрхэвчийг цэвэрлэх шаардлагагүй. Учир нь салст бүрхэвч нь амархан гэмтдэг. Хэрэв амны салст, хэл тагнай, завьжаар цайвар шаргал өнгөр тогтсон бол2%-ийн содын уусмалаар арчиж цэвэрлэнэ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд