БНСУ дахь визгүй иргэдийг баривчлах ажиллагаа эхэлжээ

0
126

БНСУ-ын цагдаагийн ерөнхий газраас хууль бусаар оршин суух гадаад иргэд, холбогдох гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эхлүүлсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

БНСУ-д байгаа визгүй иргэдийн тоо өнгөрсөн онд хамгийн өндөр байсан бөгөөд уг тоо өсөх хандлагатай байгаа тул хууль бус оршин суугчдыг баривчлан, буцаах ажээ. Гурван сарын хугацаанд явуулж буй тус ажиллагаа ирэх сард дуусгавар болно. 

2022 оны байдлаар БНСУ-д ажиллаж, амьдрах зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо хоёр сая гаруй байв. Үүнээс 50 гаруй мянга нь Монгол иргэд. Энэ нь нийт хүн амын 1.5 хувийг эзэлж байгаа талаар мөн мэдээлжээ. Солонгост ажлын хөлс хамгийн доод талдаа цагийн 9620 вон байна. Энэ нь монгол төгрөгөөр 26 мянга орчим болох юм.