No menu items!
HomeХэн юу хэлэвХ.Нямбаатар: Интерполын шугамаар хайж байсан 92 этгээдээс 45-ыг нь олж, 25-ынх нь...

Х.Нямбаатар: Интерполын шугамаар хайж байсан 92 этгээдээс 45-ыг нь олж, 25-ынх нь байршлыг тогтоосон

-

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу ажиллагаа”-ны талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр мэдээлэл өглөө. 

ЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Интерполын шугамаар “Хөх булант” зар мэдээнд 70, “Улаан булант” зар мэдээнд 22 этгээдийг эрэн сурвалжлуулсан. Зургаадугаар сарын 5-ны өдрийн байдлаар “Улаан булант” зар мэдээнд гурав, “Хөх булант” зар мэдээнд 42 буюу нийт 45 этгээдийг олж тогтоосон.

Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Шалгалтын хүрээнд 127 болж өссөн бөгөөд тэднийг тасралтгүй эрэн сурвалжилж байна. 

Үүнээс өнөөдрийн байдлаар авлига, албан тушаалын болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд зугтсан таван этгээдийг авчирсан. Сайн дураар хэргээ шийдүүлье гэж 12 хүн ирсэн. Тэдгээрээс дөрвөн этгээдэд холбогдох дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нэмж 10 орчим хүнийг авчрахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа үлдсэн 47 этгээдээс байгаа газар нь тогтоогдсон 25 хүн байна.

Тус 25 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг улсын бүртгэлийн мэдээллийн санд хүчингүй болгосон. Тэдгээрээс 12 этгээд гадаад улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд яаралтай шилжүүлэн авчирна. Харин хаяг нь тодорхой болсон үлдсэн 13 хүнийг “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ”-ний дагуу тухайн улсын хууль сахиулах байгууллагад албан бичиг хүргүүлж, хамтран ажиллаж байна. 

Үүнд: 

  1. Бүгд Найрамдах Киргиз Улсад хэрэгт холбогдон хоригдож байгаа нэг 
  2. Бүгд Найрамдах Казахстан Улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав 
  3. Бүгд Найрамдах Солонгос Улсад зургаа 
  4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад шалгагдаж байгаа хоёр иргэн байна” хэмээн мэдээлэв. 

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд