No menu items!
HomeУлс төрХ.Нямбаатар: Г.Ган-Очир гэдэг хүний талаар хэлэх үг олдохгүй байна

Х.Нямбаатар: Г.Ган-Очир гэдэг хүний талаар хэлэх үг олдохгүй байна

-

Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар Франц улсын “Boury-en-Bresse” шоронд хоригдож буй Монгол Улсын иргэн Г.Ган-Очирын талаар дараах мэдээллийг өглөө.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Г.Ган-Очир гэдэг хүний талаар хэлэх үг олдохгүй байна. Би байтугай Франц улсын иргэд хууль шүүхийн байгууллагад нөлөөлөх боломжгүй. Улс төржсөн мэдээлэл хийж байгаа байлгүй. Сонирхуулахад, Г.Ган-Очир хүн амьдарч байгаа айлыг гаднаас нь шатаах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан. Энэ бол тухайн гэр бүлийг санаатайгаар алах гэсэн гэмт үйлдэл. Өөр олон гэмт үйлдэл бий. Яривал хугацаа их орно. 

Хоёрдугаарт тухайн улсад болсон хэргийн талаар Гадаад Харилцааны яамны шугамаар тэнд суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл авсан. Тухайн иргэн Европын Холбооны улс руу нэвтэрч орохдоо хууль бусаар хил зөрчиж орсон байна.

Мөн тус улсад амьдардаг монголчуудын шинэ жилийн үдэшлэгийн үеэр гэр бүлийн хүнээ зодож, хүчирхийлэл үйлдсэн гэдэг үндэслэлээр Францын хууль, шүүхийн байгууллага хариуцлага хүлээлгэжээ. 

Манай улсаас тухайн иргэн энд үйлдсэн хэрэгтээ шалгагдах ёстой гээд шилжүүлэн авах хүсэлтээ өгсөн. Надад ирсэн мэдээллээр энэ оны арванхоёрдугаар сард суллагдана гэсэн байна. Өөрөөр хэлбэл энэ хүний газар гишгэж, гал үлээхээс бусад нь бүгд худлаа” хэмээн тайлбар хэлэв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд