No menu items!
HomeХэн юу хэлэвГ.Ган-Очир: 2022 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн намайг авах хүсэлтээ Засгийн газар...

Г.Ган-Очир: 2022 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн намайг авах хүсэлтээ Засгийн газар гаргасан байна

-

Франц улсын “Boury-en-Bresse” шоронд хоригдож буй Монгол Улсын иргэн Г.Ган-Очир өнөөдөр утсаар шууд холбогдож, Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тэрбээр “Сонгуулийн хар машины тогтолцооны талаар гурван жил тэмцэж байна. Монголд байгаа авлигачдыг хуулийн байгууллагад өгсөн ч шийдэгдээгүй. Тийм учраас Монголоос гарч, олон улсын байгууллагад улсынхаа талаар мэдээлэл өгөхөөр Европын улсад ирсэн. Гэтэл буруу хүмүүст итгэж, гүтгэгдээд Франц улсын шоронд орсон. 

Франц улсын интерполын цагдаа нар намайг 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагийн орчимд баривчилсан. Ямар шалтгаанаар баривчилсныг асуухад “Монгол Улсын засгийн газраас Франц улсын засгийн газарт 2022 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн намайг авах хүсэлтээ өгсөн” хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, интерполын шугамаар өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд намайг эрэн сурвалжлах, баривчлах хүсэлт өгсөн юм билээ. Шоронд орсноос хойш дөрвөн удаагийн шүүх хуралд орлоо.

Миний хувьд Нидерландын Гаага хотын олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд анхан шатны материал шалгуулах хүсэлтээ 2023 оны зургаадугаар сарын 26-нд өгье гээд орчуулагчтай уулзаад явж байсан ч шоронд орчихсон. 

Надад байсан нотлох баримт, хоёр хуудас хавтаст хэрэг эхнэр А.Ариунтуяад байгаа. Түүнийг манай ах Мөөгий, н.Отгонтуяа эгчид өгөөч ээ гэхээр өгдөггүй. Мөн өөрийн фэйсбүүк хуудсандаа оруулсан нотлох баримтыг эхнэр маань устгасан. Эдгээр нотлох баримтаа олж авахын тулд Франц улсын цагдаа нарт удаа дараа хандсан боловч надад хүлээлгэж өгөөгүй. Нотлох баримтууд нь ганц миний өмч биш, ард түмний өмч.

Шоронгоос надад “Fluoxetine arrow” гэдэг эмийг өдөр бүр өгдөг бөгөөд тархинд шууд нөлөөлж унтуулдаг болохоор уудаггүй. Хэрэв эмээ уугаагүй бол эмнэлэгт хүчээр дагуулж очоод өдөр бүр өндөр тунтай хар тамхины орц найрлагатай тариа хийдэг” гэв.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд