No menu items!
HomeСэдэвТахир дутуугийн тэтгэвэр авах эрх

Тахир дутуугийн тэтгэвэр авах эрх

-

ХНХЯ-наас тахир дутуугийн тэтгэврийн талаар мэдээлэл хүргэж байна.

ТАХИР ДУТУУГИЙН ТЭТГЭВЭР:

Хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл хугацаанд түүний нийгмийн баталгааг хангах зорилгоор ТДС-аас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ. Хөдөлмөрийн чадвар алдалтыг: Хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хэсэгчлэн алдсан гэж ангилна. Хүснэгт 3.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь

Хөдөлмөрийн чадвар алдалтХувиар
1Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан70 буюу түүнээс дээш хувиар
2Хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан50-70 хүртэл хувиар алдсан

Тахир дутуугийн бүрэн тэтгэврийн эрх:

Нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, эсвэл хөдөлмөрийн чадвараа алдахын өмнөх 5 жилийн 3 жилд нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон даатгуулагч тахир дутуугийн бүрэн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тахир дутуугийн хувь тэнцүүлсэн тэтгэврийн эрх:

Хөдөлмөрийн чадвараа 50-аас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон, нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

Тэтгэврийн хэмжээ:

Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэврийг түүний хөдөлмөрийн хөлснөөс 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар бодож нэмэгдүүлнэ. Хэрэв даатгуулагч хэсэгчлэн алдсан бол энэхүү хувь хэмжээнд ногдох хэсгээс хөдөлмөрийн чадвараа алдалын хувь хэмжээгээр бодож тогтооно.

Жишээ 1: Даатгуулагч Сугар 25 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн,  ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, түүний тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс 1 000 000 төгрөг гэвэр түүний сарын тэтгэврийн хэмжээг бодъё: 

25 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тул түүний өндөр насны тэтгэвэр бодох хувьд ногдох нь – 52.5% 

/25 жил-20 жил=5 жил, (5 жил*1.5%=7.5%), 45%+7.5%=52.5%/

Тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс -1 000 000 төгрөг

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь- 70%

Бодолт: 

1 000 000*52.5%=525 000 төгрөгийн тэтгэвэр тогтоно. 

Хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70 хувиар алдсан тул тахир дутуугийн тэтгэврийг өндөр насны тэтгэвэр бодох хувьд ногдох дүнгээс 100 хувиар буюу 525 000 төгрөгийн тэтгэвэр тогтоож олгоно.  

Жишээ 2: Даатгуулагч Бат 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн буюу 65 хувиар алдсан, түүний тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс 1 000 000 төгрөг гэвэл түүний сарын тэтгэврийн хэмжээг бодъё:. 

20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тул түүний өндөр насны тэтгэвэр бодох хувьд ногдох нь- 45% 

Тэтгэвэр бодох  сарын дундаж хөдөлмөрийн хөлс- 1 000 000 төгрөг

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь-65%

Бодолт: 

1 000 000*45%=450 000 төгрөг

Тахир дутуугийн тэтгэврийн өндөр насны тэтгэвэр бодох хувьд ногдох дүнгээс хөдөлмөрийн чадвар алдалтын 65%-иар тооцоход сард 292 500 төгрөг (450 000*65%= 292 500) тогтоож олгох боловч бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс бага байгаа тул түүнд сар бүр 500 000 төгрөгийн тэтгэвэр тооцож олгоно.

Тэтгэврийн доод хэмжээ:

Тахир дутуугийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээтэй ижил байна.

Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргах ба шийдвэрлэх хугацаа:

 Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тахир дутуу болсноос хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор тэтгэвэр тогтоолгох баримт бичгээ бүрдүүлж, өөрийн оршин суугаа аймаг, дүүрэг (сум)- ийн нийгмийн даатгалын хэлтэс (тасаг, байцаагч)-т өгөх ба нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоох асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд