No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭ.Дэлгэрзаяа: Арьсны архаг өвчнүүд, хортой болон хоргүй хавдрын үед эдийн шинжилгээг хийнэ

Э.Дэлгэрзаяа: Арьсны архаг өвчнүүд, хортой болон хоргүй хавдрын үед эдийн шинжилгээг хийнэ

-

АӨСҮТ-ийн Арьсны эмч, эмгэг судлаач эмч Э.Дэлгэрзаяа арьсны эдийн шинжилгээний талаар мэдээлэл өглөө.

Хүний биеийн хамгийн том эрхтэн болох арьсан дээр тууралт эсвэл мэнгэ гарч ирвэл хамгийн түрүүнд арьсны эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх ёстой. Арьсны эмч үзлэг хийсний дараа шаардлагатай бол эдийн шинжилгээ хийлгэхийг зөвлөнө.

Санал болгож буй мэс ажилбар буюу эдийн шинжилгээний давуу тал:

Арьсны өвчнүүдийг ялган оношлох, онош батлах.    

Арьсны эдийн шинжилгээ яагаад хийлгэх хэрэгтэй вэ?

Арьснаас сорьц авч шинжилдэг арга болох эдийн шинжилгээ нь онош баталгаажуулах чухал нэг хэсэг болдог.  Энэхүү шинжилгээг арьсны өвчний дүрслэлд үндэслэгддэг буюу микроскопын тусламжтайгаар арьсны эдийн зураглалд дүгнэлт өгч, оношийг тодорхойлоход тусална.

Заалт: Онош нь тодорхойгүй арьсны өвчнүүд, арьсны архаг өвчнүүд, арьсны хортой болон хоргүй хавдруудын үед.

Эсрэг заалт:  Цуллаг эрхтнүүдийн хурц дутмагшил, хурц халдварт өвчин

Үйлдлийг хэн гүйцэтгэх вэ?

Арьсны их эмч, лаборант

Үйлдлийн явц болон төгсгөлийн хяналт хийнэ хийх вэ?

Арьсны эмгэг судлаач эмч төгсгөлийн хяналт хийнэ.

Эдийн шинжилгээг хэрхэн авдаг вэ?

  • Голомтыг сонгож, спирт иодоор ариутган хэсэг газар мэдээгүйжүүлэх тариа (лидокайн) 2мл арьсан дор тарьж нэвчүүлнэ.
  • Хэсэг газрын мэдээгүйжүүлэгч тарьсны дараа 3-6 мм диаметр бүхий панч хутгаар эдийг зүсэж авна.
  • Авсан эдээ формалин 10% агуулсан шилэн саванд хийнэ.
  • Шархыг оёж, эм тавьж боолт хийнэ.

Шинжилгээ өгөхөд юу анхаарах вэ?  

  • Шинжилгээ өгөхөөс өмнө эмнэлзүйн шинжийг бүдгэрүүлэхгүйн тулд эмчилгээ болон тос түрхэхгүйгээр ирэх.
  • Харшилдаг эм тариа байгаа эсэх, мэс ажилбар хийлгэж байсан эсэх.
  • Цус алддаг эмгэгтэй эсвэл цус шингэлэх эм уудаг эсэх.
  • Тухайн арьсны өвчнөөс хамаараад тухайлбал васкулит, цусархаг тууралтаас 24-48 цагийн хооронд шинжилгээ авдаг.

Шинжилгээ өгсний дараа хэрхэн оёдлоо цэвэрлэж, арчлах вэ?

Үйлчлүүлэгч оёдол тавьсан хэсгийг өдөр бүр өглөө, орой цэвэрлэж боолт хийж байх ёстой. Эдийн шинжилгээ өгснөөс хойш 3 хоногт саун, бассейнд орохгүй байх. Шарх тухайн хүний биеийн онцлогоос хамаарч 5-10 хоногт эдгэрдэг. Шинжилгээ өгөөд 14 хоногийн дараа оёдлоо авхуулна.

Шинжилгээ өгөхөд гарч болох хүндрэл байгаа юу?

  • Эдийн шинжилгээ авсан хэсэг газрын халдвар үүсэж болно. Мэс ажилбар хийсэн хэсгийн цэвэрлэгээ муу хийх эсвэл чихрийн шижин өвчтэй, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байх үед халдвар үүсэх эрсдэлтэй.
  • Хэсэг газрын цус алдалт болон эд авсан газрын арьс хөхрөх. (Цус шингэлэх эм уудаг, эсвэл цус алддаг эмгэгтэй)
  • Хэсэг газар мэдээ алдуулах тарианд харшил өгөх
  • Арьснаас эд авсан хэсэгт сорви үлдэх
  • Хэсэг газрын мэдээ алдуулалтаас үүдэлтэй таагүй мэдрэмж төрөх

Урьдчилан таамаглах боломжгүй хүндрэлүүд тохиолдож болох боловч ихэнх гаж нөлөө нь мэс ажилбар дууссаны дараа арилдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

трэнд