No menu items!
HomeОнцлох үйл явдалО.Сийлэгмаа: Хамгаалалт авах хүсэлтээ АТГ-т хүргүүлж байна

О.Сийлэгмаа: Хамгаалалт авах хүсэлтээ АТГ-т хүргүүлж байна

-

Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т өгч байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ ажил Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд хийгдээгүй. Аль 2021 оноос эхэлсэн. БЗС-гийн үйл ажиллагаа нэлээн доголдолтой байгааг хэвлэлээр та бүхэн харж байгаа байх. Би 2021 оны арваннэгдүгээр сараас БЗС-ийн гадаад, зээл тэтгэлгийн хэлтэст ажилласан. Улмаар энэ ажилд хяналт тавих үүргийнхээ дагуу л ажилласан. Олгож буй зээлийг хянах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах үүрэгтэй ажлын байранд ажилласан гэсэн үг. 2022 оны есдүгээр сар хүртэл ажилласан энэ хугацаанд БЗС-гийн гадаад зээл, тэтгэлгийн үйл ажиллагаа нэлээн доголдолтой байгаа талаар харьяа дээд байгууллагадаа мэдэгдэж байсан. ТБНД, хамтын ажиллагааны газрын дарга, хуулийн хэлтсийн дарга, БШУ-ны сайд, ЗГХЭГ-ын даргад хүртэл намайг хуулийн дагуу ажиллах хүртэл дэмжлэг үзүүлээч гэж хандаж байсан.

Миний хөндсөн асуудал улстөрийн мэдээлэлд ойр, нөлөө бүхий, эрх ашгийн зөрчилтэй хүмүүсийн мэдээллийг хөндсөн юм шиг байна. Энэ зөвхөн миний ажил байгаагүй. Надтай хамт маш олон мэргэжилтэн ажлын бус цагаар өдөр шөнөгүй сууж ажилласан байдаг. Ил гарч, илэрхийлж байгаа нь би болохоос биш хоёр жил гаруй хугацаанд миний ард том баг ажилласан. 

Харьяа дээд байгууллага болох БШУЯ болон бусад субъектүүдээс харилцааны дарамт их ирдэг юм билээ. “Наад зээл чинь чиний халааснаас гарах гэж байгаа юм уу”, “Битгий энэ асуудлыг хөндөөч ээ” гэх зэргээр над руу хандсан. Хамгаалалт авах хүсэлтээ АТГ-т хүргүүлж байна. 

Мөн хууль бусаар их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй энэ асуудлыг хянан, шалгах хүсэлтийг АТГ-т гаргаж байна. БЗС-ийн зээлээр гадаадад суралцуулах шийдвэрийг тухай бүрд нь Боловсрол, шинжлэх ухааны сайд гаргадаг. Зээлийг тэглэх буюу 2011 оны хуулиас давсан шийдвэр гаргаж байгаа сайдын тушаал хүчин төгөлдөр бус байна. 

Ийм шийдвэр гаргасан үе үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд нар, одоо Боловсролын зээлийн сангийн удирдлагаар ажиллаж буй Д.Гарди, БШУЯ-нд 20 гаруй жил ажилласан төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нарыг АТГ-т шалгуулах хүсэлтээ өгч байна. Эдгээр нэр бүхий хүмүүс албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Үүнийг тодруулж хариуцлага тооцох хүсэлтийг АТГ-т гаргаж байгаа” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд