No menu items!
HomeУлс төрД.Амарбаясгалан: Долдугаар сарын 1-нээс есөн аймаг руу онгоцоор зорчих тасалбарын үнэ 50-70...

Д.Амарбаясгалан: Долдугаар сарын 1-нээс есөн аймаг руу онгоцоор зорчих тасалбарын үнэ 50-70 хувь хямдарна

-

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар нийт 35 асуудал хэлэлцэж, шийдвэрлэжээ. Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан бөгөөд долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн агаарын тээвэр зорчдог есөн аймгийн тасалбарын үнэ 50-70 хувь хямдарна гэдгийг онцоллоо.

Тэрбээр “Агаарын тээврийн үнэ тарифыг буулгах ажил чухал байна. Өнөөдрийн хуралдаанаар “МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн агаарын тээвэр зорчдог есөн аймгийн тасалбарын үнэ 50-70 хувь хямдарна.

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймаг руу нисэх хоёр талын тасалбарын үнэ 1,650,000 төгрөг байгаа. Бидний оруулж ирж байгаа саналаар хоёр талын нислэгийн үнэ нийлээд 800,000 төгрөгөөс ихгүй байхаар шийдэгдсэн гэсэн үг. 

Мөн Ховд болон Увс аймаг руу нисэх хоёр талын тасалбарын үнэ 1,600,000 төгрөг байсныг 600,000-650,000 төгрөгөөр зорчих боломжтой болгосон. Ингээд Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод зэрэг есөн аймаг руу агаарын тээврийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэхийн тулд тасалбарын үнийг хямдруулж байна” хэмээв.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд