No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭмч зөвлөж байна: Чонон хөрвөс хүндэрсэн тохиолдолд нүд, амны салст хавагнаж, уруул...

Эмч зөвлөж байна: Чонон хөрвөс хүндэрсэн тохиолдолд нүд, амны салст хавагнаж, уруул бамбайж, хэл томордог

-

Чонон хөрвөс өвчний талаар мэргэжлийн эмч нарын өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Ц.Уранчимэг: Чонон хөрвөсийн дийлэнх шалтгаан нь хүнсний харшил

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал, Анагаах ухааны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Уранчимэг: Чонон хөрвөс нь харшлын гаралтай өвчин бөгөөд сүүлийн жилүүдэд тохиолдлын тоо нэлээдгүй нэмэгдэх болсон. АӨСҮТ-д яаралтай тусламжаар, оройн цагаар ирж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх нь чонон хөрвөс байдаг. Чонон хөрвөсийн дийлэнх шалтгаан нь хүнсний харшил. Хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор энэ өвчлөл ихсээд байна уу гэж ажиглагдаж байна. Идэж, ууж буй хоол хүнстэй холбоотойгоос гадна физикийн хүчин зүйлс /даарах, халууцах/ нөлөөлнө. Мөн ууж, хэрэлэж байгаа эмийн бодисын харшил чонон хөрвөс байдлаар илэрдэг.

Уг өвчин нь арьс хүчтэй загатнах, бэлцрүүт тууралт гарах шинжээр илэрдэг бөгөөд тууралтын хэмжээ нь янз бүр, богино хугацаанд гараад богино хугацаанд арилдаг. Удаан хугцаанд дахих, сэдрэх тохиолдолд тууралт тогтвортойгоор илэрнэ.

Хүндэрсэн тохиолдолд салстууд хавагнах бөгөөд нүд, амны салст хавагнаж, уруул бамбайж, хэл томордог. Амьсгалын замын салстууд хавагнаснаас болоод амьсгаа бачуурах, даралт унах, бүр хүндэрсэн тохиолдолд анафлаксийн шок үүсэх эрсдэлтэй.

Б.Энхсайхан: Чонон хөрвөс нь олон шалтгааны улмаас үүсдэг бөгөөд дархлааны өвчин

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Арьс, харшлын их эмч Б.Энхсайхан: Чонон хөрвөс нь олон шалтгааны улмаас үүсдэг бөгөөд мөн л дархлааны өвчин гэж үздэг.

 Үүнийг цочмог, архаг хэлбэрийн гэж хоёр ангилна. Арьсан дээр бэлцрүүт тууралт гарах бөгөөд дорхноо арилдаг. Шумуул хазсан мэт тууралт  нь халуу дүүгэж, маш их загатнааас гадна салстууд хавагнана. Уруул, нүдний салст,  гар, хөл бадайрч,  хавагнадаг.

Цочмог хэлбэрийн хувьд ямар нэгэн зүйлээс харшилсан байх магадлал илүү өндөр. Тухайлбал, эмийн бодис, хүнсний бүтэгдэхүүн, химийн бодис, гоо сайхны бүтээгдэхүүн зэргээс болж гарч болно. Мөн олон төрлийн хүнсийг хольж хэрэглэснээс болж гардаг. Тухайлбал, баяр ёслолын үеэр чонон хөрвөс ихэсдэг.

Архаг хэлбэрийн тохиолдол нь дархлаа тогтолцооны гажуудалтай илүү холбоотой байдаг. Дархлаа муудсаны улмаас чонон хөрвөс үүсдэг.

Цочмог хэлбэр нь нэг сарын хугацаанд тууралт гараад арилах  бөгөөд үүнээс дээш хугацаанд илэрч байвал архаг хэлбэр гэж үзнэ. Таван жил гарсан тохиолдол бий. Архаг хэлбэрийн тохиолдол нь дархлаа тогтолцооны гажуудалтай илүү холбоотой байдаг. Дархлаа муудсаны улмаас чонон хөрвөс үүсдэг. Шалтгаан тодорхойгүйгээр ч гарч болно. Чонон хөрвөс архаг хэлбэрт шилжсэн тохиолдолд 2-5 жил шалтгаан тодорхойгүүр гараад, арилаад байдаг.  

Мөн тодорхой өвчний улмаас гарч болно. Тухайлбал, чихрийн шижин, бамбайн өвчлөл, ходоод гэдэс, элэг цөсний өвчлөлтэй хүмүүс, цагаан хорхойтой хүүхдэд чонон хөрвөс элбэг гардаг.

Чонон хөрвөсийг шалтгааных нь улмаас  халууны, хүйтний, даралт, үрэлтийн, физикийн гэх зэргээр ангилна.

Б.Мөнхцэцэг: Чонон хөрвөс нь дулааны нөлөө, дасгал хөдөлгөөнөөр сэдээгддэг бөгөөд маш их загатнадаг

АӨСҮТ-ийн Клиникийн 3-р тасгийн их эмч Б.Мөнхцэцэг: Янз бүрийн шалтгаант хүчин зүйлсийн үйлчлэлээр арьсны хялгасан судсууд өргөсч, судасны нэвчимтгий чанар ихэссэний дүнд арьсны өнгөн хөрсөнд тархмал улайлт болон хязгаарлагдмал хаван үүсч, бэлцрүүт тууралт гарч хүчтэй загатнах шинжээр илэрдэг харшлын шалтгаант арьс, салстын өвчин.

Дэлхийн нийт хүн амын 15-20 хувь бүх амьдралынхаа аль нэг үед нь чонон хөрвөс өвчнөөр өвчилдөг гэж үздэг. Ямар ч насны хүмүүс өвчилж болох боловч, залуу насны хүмүүс илүү өртөмхий байдаг. Энэ өвчин нь гэнэт эхэлж, 24-48 цагийн дотор гарч алга болох ба харшил төрүүлэгч, дулааны нөлөө, дасгал хөдөлгөөн зэргээр сэдээгддэг арьсан дээр нь бэлцрүүт тууралт гарч, маш их загатнадаг. 

Хурц чонон хөрвөс өвчний 40 хувийг амьсгалын замын халдвар, 9 хувийг аспирин аналгетик болон бусад эмүүд эзэлж байгаа нь тогтоогджээ.

Урьдчилан сэргийлэлт

  • Урьдчилан сэргийлэх өвөрмөц арга байдаггүй. Хамгийн гол нь тухайн харшлуулагч бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх шаардлагатай.
  • Хэрэв өвчилсөн бол мэргэжлийн арьс, харшлын эмчид үзүүлж, эмчилгээний заавар зөвлөгөөг авах хэрэгтэй. Юунд харшилдгаа мэддэг байхнь чухал.
  • Харшлын шинж тэмдгийн илэрлийг цаг алдалгүй эмчлэх гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүдээс мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа өөрт тохирохыг нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм.
  • Харшил төрүүлэгчийг тодорхойлохын тулд арьсны сорил, эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестүүд, хүйтэн ба халууны тестүүд болон бусад аргуудыг өвчний шинж тэмдэг илрээгүй үед эмчийн зөвлөгөөний дагуу хийлгэнэ. Мөн Харшлын сорилууд (бэгнүүрэн сорил, хатгах сорил) тавиулж болно.
  • Эрүүл агаарт гарах, эрүүл зөв хооллох, амьдралын буруу хэвшлээс татгалзах, бие махбодын өвчнүүдийг эмчлүүлэх хэрэгтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд