No menu items!
HomeУлс төрБОХХАА-н байнгын хорооны дарга Б.Саранчимэг Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

БОХХАА-н байнгын хорооны дарга Б.Саранчимэг Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

-

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг өчигдөр(2023.05.22) АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзан, байгаль орчин, ногоон хөгжлийг дэмжих, хүнсний аюулгүй байдал болон холбогдох хууль эрх зүйн орчны талаар харилцан санал солилцож, хоёр талаас идэвх санаачилгатай, хүчин чармайлт гаргаж ажиллах талаар ярилцлаа. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буантаныг байгаль орчин, ногоон хөгжлийн төлөөх үйлсэд манлайлан оролцдогт нь талархлаа илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээнүүд нь тэр дундаа нийслэл хотын өсөн нэмэгдэж буй хүн амын унд-ахуйн хэрэгцээг хангах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зэргээр Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад Байнгын хорооны даргын хувьд АНУ-ын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлээд, Улсын Их Хурлаас батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.

Тус хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ажиллаж байсан бөгөөд уг хуулиар аж ахуйн нэгжүүд ус бохирдуулсны хэрээр төлбөр төлөх, эсвэл эх үүсвэр дээр нь цэвэрлэх байгууламж байгуулах зэргээр аж ахуйн нэгжүүдийн хүлээх хариуцлагыг тодорхой тусгаж өгснийг онцолсон.

Мөн хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр, хаягдал усыг цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усны стандартын түвшинд хүртэл цэвэрлэж байгаа нь тогтоогдсон бол цэвэрлэх байгууламж суурилуулан ашигласан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар төлбөрөөс чөлөөлнө гэх зэргээр төлбөр төлөх болон чөлөөлөгдөх нөхцөлийг хуульд тодорхой зааж өгсөн талаар дурдсан.

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагаа дурдаад, Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталсны дараа тус ажлын хэсэг Монголын Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөж байгааг хэлэв. Үүнээс гадна Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг бусад гишүүдийн хамт санаачлан Улсын Их Хуралд өргөн барьж,  парламент хуулийг хэлэлцэхийг дэмжээд байгааг тэмдэглээд, ард иргэдийн хүнсний аюулгүй байдал, ногоон хөгжлийн талаарх ойлголт, мэдээллийг нэмэгдүүлж ажиллах шаардлага байгааг тодотгож байлаа. 

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Байнгын хорооны дарга Б.Саранчимэгт байгаль орчны асуудлаар тууштай, идэвх санаачилгатай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, АНУ-ын Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө оруулалт улам батжиж байгаад таатай байна хэмээлээ. Элчин сайд хоёр орны Засгийн газар хооронд тогтсон нягт харилцаа,стратегийн түншлэлийг амжилттай үргэлжлүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа онцлон дурдаад, хүнсний аюулгүй байдлын асуудлаар Улсын Их Хурлын Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хамтран ажиллах санал тавьж байгаагаа уламжиллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд