No menu items!
HomeШинжлэх ухаанМонгол судлаач дэлхийн шинжлэх ухаанд шинэ зүйлийн аалзыг олж нээжээ

Монгол судлаач дэлхийн шинжлэх ухаанд шинэ зүйлийн аалзыг олж нээжээ

-

Монгол судлаач дэлхийн шинжлэх ухаанд шинэ зүйлийн аалзыг олж нээснийг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвөөс мэдээллээ. 

Тус төвийн экологич Ж.Очирхуягийн дэлхийд шинэ зүйлийн аалз олж нээснийг баталсан “The first record of the spider genus Coreodrassus Paik 1984 (Araneae: Gnaphosidae) for Mongolia with description of a new species” нэртэй өгүүлэл Acta Arachnologica сэтгүүлд хэвлэгдэхээр болжээ.

Олон улсын ангилал зүй, шинэ зүйлд нэршил оноох дүрэм журмын дагуу уг зүйлийг нээсэн судлаач өөрөө нэр өгөх эрхтэй байдаг.

Энэ хүрээнд судлаач Ж.Очирхуяг өөрийн багш МУИС-ийн профессор Б.Болдгивын нэрээр буюу Coreodrassus boldgivi хэмээн нэрлэхээр болжээ. МУИС-ийн профессор Б.Болдгив нь Монголын биологийн шинжлэх ухаанд олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, олон сайн бүтээл, мөн шавь төрүүлсэн тэргүүний биологич эрдэмтдийн нэг юм. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд