No menu items!
HomeДэлхийЭммануэл Макрон: Хамтдаа бичилцэх ирээдүйн төлөө талархал илэрхийлье

Эммануэл Макрон: Хамтдаа бичилцэх ирээдүйн төлөө талархал илэрхийлье

-

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад хийсэн айлчлалынхаа талаар Твиттертээ монголоор бичиж, талархал  илэрхийлжээ. Тэрбээр “Улаанбаатар хотод биднийг найрсгаар хүлээж авсан Ерөнхийлөгч Хүрэлсүх танд, Монгол Улсын Засгийн газарт, Монголын ард түмэнд, хамтдаа бичилцэх ирээдүйн төлөө талархал илэрхийлье” хэмээн бичсэн байна.

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон төрийн айлчлал хийхээр Ням гарагийн 18:30 цагт Монгол Улсад газардсан. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны уулзалт, хэлэлцээ эхэлсэн юм. 

Уулзалтаар ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцжээ. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцсан байна.  Үргэлжлүүлэн өчигдөр 23:00 цагийн үед Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан”-ы музейд зочлоод 02:00 цагийн үед нутаг буцсан аж. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд