No menu items!
HomeЭрүүл мэндД.Оюунгэрэл: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл буурахгүй байна

Д.Оюунгэрэл: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл буурахгүй байна

-

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс томуу болон амьсгалын замын халдварт өвчний өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөв. 

ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжийн тархвар судлаач эмч Д.Оюунгэрэл “Томуу, томуу төст өвчний тархалт арванхоёрдугаар сараас нэмэгдэж, алаг цоог дэгдэлтийн түвшин буюу гуравдугаар түвшинд хүрсэн. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл буурахгүй байна.

Амбулаторид хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нийт иргэний 16 орчим хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаа юм.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 35 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгаагаар хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, өвчлөлийг өмнөх долоо хоногуудтай харьцуулахад 5-6 хувиар нэмэгдсэн.

Томуу, томуу төст өвчний улмаас амбулаторид хандаж байгаа хүмүүсийн 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Энэ дотроо 60 орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байгаа. 

Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна. Улсын хэмжээнд энэ жил 550,000 гаруй томуугийн вакцин хийсэн. Вакцинд хамрагдалт 83 орчим хувьтай байна. Ялангуяа, бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй иргэд, 65 ба түүнээс дээш насныхныг улирлын томуугаас хамгаалах хамгийн зөв арга бол томуугийн вакцин юм.

Хэрэв томуугийн вакцинд хамрагдаагүй байгаа бол харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд хандаж, вакцинаа хийлгэж болно” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд