No menu items!
HomeХэн юу хэлэвЭ.Соёл-Эрдэнэ: ЭНЭҮТ-II нь MRI, компьютер томограф харьяалал харгалзахгүй, ЭМД-аар хийж байна

Э.Соёл-Эрдэнэ: ЭНЭҮТ-II нь MRI, компьютер томограф харьяалал харгалзахгүй, ЭМД-аар хийж байна

-

ЭНЭҮТ-II нь дүрс оношилгоо, MRI, хөхний маммографийн шинжилгээнүүдийг харьяалал харгалзахгүй хийж байгаа талаар “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II”-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Э.Соел-Эрдэнэ мэдээлэл өглөө.

ЭНЭҮТ-ийн дүрс оношилгооны тасаг нь дүрс оношилгооны бүхий л тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Тухайлбал, цээжний рентген зураг авах суурин аппарат, зөөх боломжгүй өвчтөнүүдийн зургийг авах зөөврийн аппараттай. Мөн тодосгогчтой болон үйл ажиллагаануудын шинжилгээг хийх, рентген харалтын шинжилгээ гэсэн үндсэн шинжилгээг хийж байна.

Манай эмнэлэг дөрвөн эхо аппаратаар үйлчилж байгаа. Тодруулбал хүүхэд, нярай, том хүний хэвлий, зулай, зөөлөн эд, түнх, үе мөч, хөх, бамбайн эхо шинжилгээг хийж байна.

Мөн хөхний момографийн шинжилгээг сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, богино хугацаанд өвдөлт багатайгаар зураг авч чаддаг, нягтрал сайтай аппаратаар хийж байна. Манай компьютер томограф нь 80-120 зүслэгээр шинжилгээ хийдэг бөгөөд өндөр жинтэй хүмүүсийн шинжилгээг хийдгээрээ онцлог. Түүнчлэн MRI аппарат маань монголд цөөхөн байдаг бөгөөд бүх төрлийн эрхтнүүдэд зориулагдсан тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг.

ЭНЭҮТ II нь ЭХЭМҮТ болон дүүргийн эмнэлгийн ачааллыг хуваалцаж, харьяалал харгалзахгүйгээр дүрс оношилгоо, эхо, рентген, компьютер томограф, MRI шинжилгээнүүдийг хийж байна. Мөн иргэд эдгээр өндөр өртөгтэй шинжилгээг ЭМД-аараа хийлгэх бүрэн боломжтой” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд