No menu items!
HomeЭрүүл мэндЦус өтгөрөх нь эрүүл мэндэд яагаад аюултай байдаг вэ, хэрхэн цусаа шингэрүүлэх вэ?

Цус өтгөрөх нь эрүүл мэндэд яагаад аюултай байдаг вэ, хэрхэн цусаа шингэрүүлэх вэ?

-

Цус өтгөрөх нь эрүүл мэндэд яагаад аюултай байдаг вэ? Хэрхэн цусаа шингэрүүлэх вэ?

Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх тос , холестерин ихсэх үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг.

Жишээ нь: дулаан цаг агаарын нөхцөлд их хөлрөх, бие шингэний дутагдалд орох үед цусны гематокрит ихэссэнээс зовиур мэдэрч эхлэх ба энэ үед гемоглобин, цусны улаан эсүүд болон цусны бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжээ тогтвортой байдлаас хэлбэлзэнэ.

Цус өтгөрөх олон хүчин зүйл бий:

-Чихрийн шижин

-Таргалалт

– Хорт хавдар

– Уургийн дутагдал

– Атеросклероз

– Амьдралын буруу хэв маяг

– Цусны өвчин

– Зүрхний мэс засал хийлгэж, хиймэл хавхлага тавиулах

– Аутоиммун өвчин

– Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл

Илэрч болох шинж тэмдгүүд:

– Толгой эргэх/өвдөх

– Арьс загатнах

– Эрч хүчгүй болох

– Амьсгалахад хүндрэл учрах

– Хараа муудах

– Цусны даралт ихсэх

Яагаад эрүүл мэндэд аюултай вэ?

Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно.

Цус өтгөрснөөр уушгины эмболизм бий болдог. Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж Зүрхний шигдээс, Тархины цус харвалт, Уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг

Цусыг хэрхэн шингэрүүлэх вэ?

Хэрвээ танд цус өтгөрөх шинж илэрвэл эрүүл амьдралын хэв маягт дадах/ эрүүл хооллолт хөдөлгөөн/ Цус цэвэршүүлэх эмчилгээ үр дүнгээ өгнө.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд