No menu items!
HomeЭмч зөвлөж байнаС.Билгүүнцоож: Хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүсэх хордлого нь олон төрлийн харшлын урвалаар...

С.Билгүүнцоож: Хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүсэх хордлого нь олон төрлийн харшлын урвалаар илэрдэг

-

Хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүсэх хордлогын талаар АӨСҮТ-ийн клиникийн II тасгийн их эмч АУ-ны магистр С.Билгүүнцоож мэдээлэл өглөө.

Хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүсэх хордлого

Арьсны өвчнүүдийн нэг түгээмэл илрэх эмгэг нь зохисгүй хоол хүнс, эмийн хэрэглээнээс үүсэх хордлого юм. Хоолноос үүсэх хордлого нь ихэнх тохиолдлын 4%-д бага насны хүүхдүүдэд, 2%-д нь насанд хүрэгчдэд тохиолдоно.

Ямар байдлаар илэх вэ?

Эмнэлзүйд арьсны талаас олон төрлийн харшлын урвалаар илэрдэг ба цөөн тохиолдолд анафлакси шок илэрч болно. Үүнд, цочмог байдлаар чонон хөрвөсийн тууралт илрэх, амьсгалахад хүндрэлтэй болох, цусны даралт өөрчлөгдөх зэрэг шинжүүд илэрнэ.

Мөн нүд загатнах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс өвдөх, зүрх өвдөх шинжүүд илэрдэг.

Ямар төрлийн хоол хүнснээс илүү их харшил үүсэх вэ?

  • Өндөг
  • Сүү
  • Самар
  • Soy соус
  • Гүнждийн үр, тос
  • Удаан хугацаагаар хадгалдаг, даршилсан хүнсний бүтээгдэхүүн
  • Майонез
  • Цитрусын төрлийн жимс
  • Саримс
  • Халуун ногоотой хоол хүнс
  • Хоолны нэмэлт амтлагч
  • Архи согтууруулах ундаа гэх мэт ордог.

Хэрхэн арга хэмжээ авах вэ, хэнд хандах вэ?

Харшлын эсрэг эм хэрэглэх, яаралтай тусламж дуудаж үзүүлэх. Мөн нарийн мэргэжлийн арьсны эмчид үзүүлэх шаардлагатай. АӨСҮТ нь яаралтай тусламж 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг.

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Харшил төрүүлэгч хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, аль болох зайлсхийх хэрэгтэй.
  • Хоолыг зөв бэлтгэж хэрэглэж байх.
  • Хүнсний зүйлийг зөв хадгалах, хугацаа дууссан, буруу хадгалсан хүнсний зүйл идэхээс сэргийлэх.

Хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг анхаарч, өөрт харшлах орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд