No menu items!
HomeНом ярьяБ.Баярцэнгэл: Ном уншсанаар мунхаг харанхуйгаас алхам ч атугай холддог

Б.Баярцэнгэл: Ном уншсанаар мунхаг харанхуйгаас алхам ч атугай холддог

-

Бид номын хорхойтнууддаа зориулж цувралаар хүмүүсийн ном унших арга барил, санал болгох ном зэргийг блиц асуултаар оруулж байгаа билээ. Энэ удаа номын тухай сонирхолтой яриа өрнүүлэхээр Сэтгэл судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.

-Танд ширээний ном байдаг уу? Ширээний ном тань юу вэ?

-Ихэвчлэн онлайнд нээлттэй татаж авч болохуйц сэтгэл судлалтай холбоотой ном, судалгааны өгүүллэгүүдийг  уншдаг. Одоогоор шинжлэх ухааны өгүүллүүдийг илүүтэй уншиж байна. Энэ нь бараг миний хувьд ширээний ном гэж хэлж болохоор санагдлаа.

Мөн бодит хүний намтарчилсан ном, эсвэл бага насны хүүхдийн хүмүүжүүлэх арга туршлага хуваалцсан ном уншдаг болоод байгаа. Цахим орчинд нийтлэл, өгүүллэгүүдийг уншихыг илүүд үздэг.

-Яагаад цахимаар уншихийг илүүд үздэг вэ?

-Мэдээж цаас эмэрч, шимтэж унших сайхан байлгүй яахав.  Гэхдээ сэтгэл судлалын талаарх материалуудыг уншиж судлахыг илүү ихээр хүсдэг. Тийм учраас гадны шинэ ном, судалгаа, мэдээ мэдээллийг зорьж, хайн уншиж мэдлэгтээ нэмэр болохыг хичээдэг.  Би 2 дахь хүүхдээ төрүүлээд гэрт богино хугацаагаар суухдаа өөртөө байгаа номнуудаа ерөнхийдөө дуусгасан юм. Цөөхөн ном л доо.

Тэгээд цахим орчинд миний мэргэжлийн ном, судалгааны материалууд англи хэл дээр их байдаг. Англи хэл дээрх нээлттэй татаж авахуйц номнуудыг унших нь өртөггүй бас хэлний мэдлэг болон эдийн засагт хэмнэлттэй санагддаг. Зарим Монгол судлаачдынхаа нийтлэлүүдийг ч уншдаг. Өдөрт өөрийн зав зайгаар 1 цагийг цахимаар ном харах, өгүүллэг уншихад зарцуулдаг. Бусад цагаар ажлаа хийж, гэртээ байх хугацаанд хүүхдүүддээ цаг гаргадаг. Цахим хэрэглээг би зохистой байлгавал өгөөжтэй санагддаг. Төлбөртэй болон үнэгүйгээр олон  арван ном,  судалгааны ажлууд элбэг байна шүү дээ.

-Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

-Сүүлд цаасан хэлбэрээр хоёр ном аваад нэгийг нь уншсан. Ервейчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх туршлагын талаарх номыг уншсан. Нэр нь “Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц”, мөн Ли Куан Ю-гийн  “Сингапурын хөгжлийн нууц” номыг эхлээд байна. Цаашдаа улс төр, түүхийн талаарх номуудыг уншхаар төлөвлөж байна. Ах маань түүхч хүн болохоор ахаасаа үлгэрлээд улс орны түүх, улстөрийн талаарх мэдлэгээ нэмэе гэж бодож байгаа.

-Ном унших нь таны хувь хүн, ажил амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Ном уншсанаар хүн мунхаг харанхуйгаас алхам ч атугай холддог гэж боддог. Би ч өөрөө харанхуйгаас холдохыг хүсдэг учраас ном уншдаг. Мөн бусдаас мэдлэг сонсохыг хүсэж тэмүүлдэг. Хүүхдүүддээ ном уншихыг заах нь өөрөө уншигч байхаас эхтэй  гэж боддог. Миний хувьд номыг их залхуу уншдаг гэж өөрийгөө дүгнэдэг. Нэг найз маань номыг суурин дээр нь уншиж дуусгаад шимтэн орчихдог. Би болохоор алхам алхамаар хагасалж хэсэгчлээд уншдаг. Нийтлэл өгүүлэл зэргээ бол тэр дор нь уншдаг. Ном уншсанаар мэдлэг нэмэгдэж, аливаад шийдвэр гаргахад олон талаас тунгаах чадамж өгдөг гэдгийг ойлгосон.

-Танд бусдад уншхийг санал болгох ном байна уу?

-Өөртөө хэрэгтэй ном уншаарай. Хэрвээ танд аливаа шийдэж чадахгүй асуудал байдаг бол шийдвэр гаргахад чинь хэрэгтэй нөлөөлж болохоор номыг сонгон уншаарай гэж зөвлөе. Санал болгох номын хувьд гэвэл дөнгөж эхлээд буй номоо санал болгомоор байна. Миний хувьд их цаг гарган уншиж байгаа. Ли Куан Ю-гийн “Сингапурын хөгжлийн нууц” гэж ном. Тэр хүний сингапурыг өөрчилсөн өнөөгийн нөхцөлд хүргэсэн бодлого шинэлэг тогтолцоо улс төрийн арга хэв маяг их сонин санагдаж байна. Ер нь ном хүнд бэлэглэхээр сонгоход хүртэл тэр хүний сонирхож болохуйц дуртайг нь сонгон өгдөг шиг хэрэгтэй тухайн цаг үед өгөөжөө өгөх ном унших хэрэгтэй гэж боддог. Хүн санамсаргүй ном сонгон уншдаггүй байх. Дурлаж унших номоо сонгодог. Хүмүүсийн талаарх ном өөрийгөө эргэцүүлж дүгнэх мэдрэмж өгдөг юм шиг санагддаг. Мөн найздаа хүүхэддээ ярих хуваалцах зүйл их байдаг.

-Та хэдэн номын сангийн үнэмлэхтэй вэ?

-Нацагдоржийн номын сангийн үнэмлэх бий. Гэхдээ одоогоор номын дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг. Зорьж ном авна. Танхимд нь цэвэрхэн эргүүлээд харчихдаг.

-Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?

-Л.Түдэв “Хорвоотой танилцсан түүх”-ийг уншиж байсан. Тэр үед аавдаа уншсан номоо ахин дахин ярьж өгдөг байсан.

-Та номоо ямар арга барилаар уншдаг вэ?

-Яг ийм арга барил гэж хэлэхэд хэцүү юм. Би 20, 30  хувааж хэсэгчилж уншдаг. Юу билээ гэж уулга алдаад эргэж харна, ахин  дахин хоёр гурван удаа гүйлгэн унших хүртэл тохиолддог.

Мөн хүүхдүүдээ харах заваараа, ажлын завсараараа уншдаг. Ээж болсноос хойш хүүхэд томрох тусам ном уншдаг тогтвортой цаг багасаж эхэлсэн. Гэхдээ зорьсон номоо бол цахим хэлбэрээр ч гэсэн уншиж чадаж байгаа.

-Та өөрийгөө номоор төсөөлвөл?

-Би их олон гарчиг үйл явдал бүхий сонирхолтой ном байх  гэж бодож байна.

-Танд хамгийн үнэ цэнэтэй санагддаг ном байна уу?

-Аав маань хичээнгүй ном уншдаг хүн байсан. “Тунгалаг тамир” романыг их олон дахин уншиж биширдэг байсан. Аавыгаа дагаж уншиж мөн сонсдог хэлбэрээр нь ч чагнахад уянга төгс сайхан роман санагддаг. Надад “Тунгалаг тамир” роман их үнэ цэнэтэй санагддаг.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд