No menu items!
HomeЭмч зөвлөж байнаН.Уянга: Чихрийн шижин өвчний үед нүд бүрэлзэх шинж илэрнэ

Н.Уянга: Чихрийн шижин өвчний үед нүд бүрэлзэх шинж илэрнэ

-

ТТАХНЭ-ийн дотоод шүүрлийн их эмч Н.Уянга чихрийн шижин өвчний талаар мэдээлэл өглөө.

Чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйл нь юу вэ?

Чихрийн шижин өвчнийг дөрвөн бүлэгт хуваан үздэг. Үүнээс хүн амын дунд хамгийн элбэг тохиолддог нь чихрийн шижин хэв шинж II юм. Чихрийн шижин II хэв шинжийг үүсгээд байгаа хүчин зүйлийг өөрчлөх боломжтой, өөрчлөх боломжгүй гэж ангилдаг. Боломжгүй гэдэгт удамшил, нас, жирэмсэн үеийн чихрийн шижингийн өгүүлэмж, эмэгтэйчүүдийн өндгөвчний олон уйланхайт хам шинж зэрэг багтана.

Харин өөрчлөх боломжтой гэдэгт биеийн жингийн илүүдэл, таргалалт, хөдөлгөөний хомсдол, эмийн зохисгүй хэрэглээ зэрэг амьдралын хэв маягийн шалтгаанууд ордог.

Чихрийн шижин өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Юун түрүүнд ам цангах шинж илэрнэ. Мөн их уух, их шээх, нүд бүрэлзэх гэх мэт шинж илэрдэг бөгөөд ийм зовиур ажиглагдвал жил болгон эрт илрүүлдэгт хамрагдах хэрэгтэй. Чихрийн шижин өвчин нэгэнт оношлогдсон бол хяналт хамгийн чухал. Чихрийн шижин оношлогдсон хүн маань өөрөө глюкозоо хоолноос хоёр цагийн дараа, мөн орой унтахын өмнө үзнэ. Аль болох жингээ барих хэрэгтэй. Тэр дундаа хэвлийн таргалалтыг анхаарах шаардлагатай.

Түүнчлэн артерийн даралтыг 130/80-аас дотогш байлгах хэрэгтэй бөгөөд гэрээрээ хянаад явах боломжтой. Эмчийн зөвлөсөн эмийг уух хэрэгтэй.

Чихрийн шижин өвчний үед юу анхаарах вэ?

Хооллолтдоо анхаарах ёстой бөгөөд дасгал хөдөлгөөн хийнэ. Долоо хоногт 5 удаа нэг удаадаа 30-аас дээш минут дасгал хийнэ. Үүнээс гадна хөлийн арчилгааг маш сайн хийж байх ёстой.

Чихрийн шижинтэй хүн маань харьяа дүүргийн дотоод шүүрлийн эмчийн хяналтад орсон байна. Ингэхдээ 3-6 сар тутам очиж шинжилгээнд хамрагдаж, эмийн үзлэг зөвлөгөө авна. Мөн эмчийн зөвлөсөн тунгаар эм тариагаа хэрэглэнэ. Чихрийн шижин нь хүндэрвэл аюултай учраас хяналт маш чухал шүү.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд