No menu items!
HomeУлс төр"Сахилга хариуцлагын байнгын хороонд УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой өргөдөл ирсэн"

“Сахилга хариуцлагын байнгын хороонд УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой өргөдөл ирсэн”

-

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгуулж, гаргасан шийдвэрээ танилцуулсан. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлаар Сахилга хариуцлагын байнгын хороонд нэлээд иргэнээс өргөдөл, хүсэлт ирсэн юм байна лээ. Хуулийн дагуу Сахилга хариуцлагын байнгын хороо үүнийг ярих болов уу гэж бодож байна. 

Бусад гишүүний тухайд нүүрсний, Хөгжлийн Банкны гээд эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Хууль хяналтын байгууллагаас ирүүлэх саналаар яригдаж, цааш явна. Одоогоор хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа асуудлаар буруутай, буруугүй гэж авч үзэх ямар ч боломжгүй” хэмээн уг асуудлын талаар асуусан сэтгүүлийн асуултад хариулав.

Эргэн сануулбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн асуудал олон нийтийн сүлжээнд цацагдсан. Түүнийг нөхөр нь “Гэр бүлийн хүчирхийлэгч” хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж, хэд хэдэн бичлэг нийтэлсэн юм. 

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд