No menu items!
HomeОнцлохУХТЭ: Өвдөлт намдаах нэгжид үзүүлэх иргэд урьдчилан цаг авна, ЭМД-ын хөнгөлөлт байхгүй

УХТЭ: Өвдөлт намдаах нэгжид үзүүлэх иргэд урьдчилан цаг авна, ЭМД-ын хөнгөлөлт байхгүй

-

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт өвдөлт намдаах нэгж нээгдэж, иргэдэд тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй хүргэж эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Энэ талаар УХТЭ-ээс дэлгэрэнгүй тодруулахад “Улсын хоёрдугаар төв эмнэлэгт өвдөлт намдаах тасаг байгуулагдсан бөгөөд иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилж байна. Иргэд урьдчилан цаг авч үзүүлэх бөгөөд үзлэг 08-15 цагийн хооронд хийгдэж байгаа. ЭМД-ын хөнгөлөлт одоогоор байхгүй” гэдгийг хэллээ.

Тус эмнэлгийн мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасгийн эмч Ш.Энхтүвшин “Өвдөг, нуруу, мөр, ямарваа нэг хагалгааны дарах үргэлжилсэн өвдөлт, үлд, мэдрэлийн гаралтай өвдөлтийг эмчилнэ. 45-аас дээш насныхан, ялангуяа эмэгтэйчүүдийн өвдөг өвдөх нь их. Мөн өвдөлт нь нэлээн зовиуртай, явахад бэрхшээлтэй байдаг. Энэ асуудлыг манай клиник эмчилгээ хийж, Япон, Солонгос улсад үйлдвэрлэсэн эмийн бодисоор үйлчилж байна. Түүнчлэн нурууны мэдрэл дагасан өвдөлтийг оношилж, рентген хяналт дор тарилга эмчилгээ хийж байн” гэдгийг хэлсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд