No menu items!
HomeНийгэм"Зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг, хавдрын 19 төрлийн эмийг ЭМД-аар үнэгүй...

“Зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг, хавдрын 19 төрлийн эмийг ЭМД-аар үнэгүй олгож эхэлсэн”

-

Эрүүл мэндийн яамнаас 2022 онд хийж хэрэгжүүлсэн “ОНЦЛОХ 10” ажлыг цувралаар танилцуулж байна. 2022 онд эхлүүлсэн нэг чухал ажил бол “Новартис аксесс” хөтөлбөрийг эхлүүлж, нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлж олгож эхэлсэн юм. 

Монгол Улсын Засгийн газар,  Швейцар улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд  “Новартис аксесс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил 2019 онд эхэлсэн бөгөөд 2022 оны хоёрдугаар сард Эрүүл мэндийн сайд С.Энхболдын А/120 дугаар тушаалаар 24 нэрийн эмийн импортын лицензийг олгосон. 

Тэгвэл өнгөрсөн 10 дугаар сард Монгол улсын Хүний эмийн зөвлөл хуралдаж, энэ хүү шийдвэрийг гаргасан. 

Швейцар улсад төвтэй, “Новартис” компаниас хөгжиж байгаа улс орнуудад хэрэгжүүлж хөтөлбөр нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих , олон эмчлүүлэгчид хүрч үйлчлэх боломжийг бий болгох, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж халдварт болон халдварт бус өвчнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, Бага болон дунд орлоготой улсуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр тодорхой байр суурьтай хамтран ажиллах зорилготой бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар Монгол улс жилд дунджаар ЭМДС-ын ес гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломж гарч байна.

Novartis access хөтөлбөрийн хүрээнд: 

  • Зүрх судасны системд нөлөөлөх дараах 6 нэр төрлийн тунгийн ялгаатай 12 эм
  • Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн иргэдийн өдөр бүр хэрэглэдэг 3 нэр төрлийн тунгийн ялгаатай 6 эм
  • Хавдрын эсрэг дааврын гурван төрлийн бэлдмэлүүд 
  • Гуурсан хоолойн багтраа өвчний эсрэг бэлдмэл
  • Системийн үйлдэлтэй нянгийн  эсрэг бэлдмэл
  • Шээсний замын өвчлөлд хэрэглэх бэлдмэлүүд орж байгаа бөгөөд  5 жилийн хугацаанд Монгол улс үйлдвэрлэгчийн үнэ болох 1$-оор худалдан авч улс орон даяар ЭМДЕГ-тай гэрээ байгуулан ажиллаж буй Улаанбаатар хот болон 21 аймаг дах 191 салбар эмийн сангаар улс орон даяар түгээж эхэлсэн хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд