No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЛ.Цэрэндолгор: 11-15 насныхны дунд дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээнээс үүссэн эмгэг их байна

Л.Цэрэндолгор: 11-15 насныхны дунд дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээнээс үүссэн эмгэг их байна

-

СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор дэлгэцийн хэрэглээний талаар дарах мэдээллийг өглөө.

Хүүхэд, өсвөр үеийнхний дунд хийсэн дэлгэцийн хэрэглээний талаарх судалгаанаас танилцуулна уу?

СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн дунд хийсэн сүүлийн таван жилийн судалгаанаас харахад 11-15 насныхны дунд дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээнээс үүссэн эмгэг их байна. Мөн түүний 99 хувь эрэгтэй хүүхдүүд байгаа юм.

Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээ нь нойргүйдэл, сэтгэл түгшил, сэтгэл гутрал, цаашлаад өсвөр үеийнхний амиа хорлолтод шууд бус замаар нөлөө үзүүлдэг.

Цахим хэрэглээний хамаарлын талаар мэдээлэл өгнө үү?

  • Цахим хэрэглээний хамаарлыг дотор нь хэд хэдэн төрөлд хуваан үздэг.
  • Текстийн хамаарал- Текстийн хамаарал гэдэг нь твиттер болон цахим сүлжээн дэх хүмүүсийн сэтгэгдлийг унших хамаарлыг хэлнэ.
  • Ухаалаг утасны хамаарал
  • Медиа хамаарал- Зурагт болон видео үзэх байдлыг хэтрүүлснээс үүдэх эмгэгийг хэлнэ.
  • Цахим тоглоомын хамаарал- Компьютер, телевиз, гар утас, таблет ашиглан удаан хугацаагаар, олон цагийн давтамжтай тоглохыг хэлнэ.
  • Онлайн мөрийтэй тоглоом

Дээрх шинж тэмдгүүд илэрвэл хаана хандах вэ?

Дээрх шинж тэмдгүүд танд болон таны хүүхдэд илэрвэл харьяа аймаг, дүүргийн сэтгэцийн эмчид хандан зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Мөн 1800-2000 гэсэн 24 цагийн утсаар холбогдон зөвлөгөө авч болно. Хамгийн гол зүйл бол цахим хэрэглээний хамаарлаас урьдчилан сэргийлэх явдал юм.

Ямар хугацаанд дэлгэц ашиглавал зохистой хэмжээнд тооцогдох вэ?

Зохистой хэрэглэх хугацаа:

  • 0-2 нас: огт хэрэглүүлэхгүй байх
  • 3-6 хүртэлх нас: хоногт 1-1,5 цаг
  • 6-12 нас: хоногт 1,5-2 цаг
  • 13-18 хүртэлх нас: хоногт 2-2,5 цаг
  • Насанд хүрэгчид: хоногт 3 цаг /ажлын шаардлагаар илүү хэрэглэх бол 1 цаг тутамд амарч байх/

Хэрэглэх зарчим

  • Нэг удаад 20-30 минут хэрэглэх
  • Хүүхдийн насанд нь тохирсон контент эсэхэд хяналт тавих
  • Хүүхэдтэйгээ ярилцаж, тохиролцох
  • Эцэг, эх хүүхдэдээ зөв үлгэрлэх
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд