No menu items!
HomeОнцлохБ.Мөнхбаяр: Сайн дурын даатгуулагчийн НДШ сард ₮74,250 болж нэмэгдэж байна

Б.Мөнхбаяр: Сайн дурын даатгуулагчийн НДШ сард ₮74,250 болж нэмэгдэж байна

-

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор НД-ын шимтгэлийн хэмжээнд өөрчлөлт орж байгаа эсэх талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Мөнхбаяраас тодрууллаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор НД-ын шимтгэлийн хувь, хэмжээнд өөрчлөлт орж байгаа юу. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 онд ямар хэмжээгээр төлөх вэ?

– Ажил олгогч, даатгуулагч, сайн дураар даатгуулагч нь 2023 онд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ дараах хувь хэмжээгээр  төлнө. Үүнд:

Сайн дурын даатгуулагчийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлдөг бол хувь, хэмжээ нь нэмэгдэх үү?

– Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагчдын хувьд “Сайн дураар даатгуулах тухай гэрээ”-гээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн сарын орлогоосоо тэтгэврийн даатгалын санд 11.5%, тэтгэмжийн даатгалын санд 1%, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 1% буюу нийтдээ 13.5%-иар шимтгэлээ төлнө. Сайн дурын даатгалын шимтгэл төлөх сарын орлогын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сарын 550 000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон.

Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн шимтгэл төлөх сарын орлого:

  • 550 000 төгрөг бол сард 74 250 (550 000 x 13.5%) төгрөгийн шимтгэл төлнө;
  • 1 000 000 төгрөг бол сард 135 000 (1 000 000 x 13.5%) төгрөгийн шимтгэл төлнө;
  • 5 500 000 төгрөг бол 742 500 (1 000 000 x 13.5%) төгрөгийн шимтгэл төлнө.

НДШ хувиараа төлдөг хүүхдээ асарч буй ээжүүдийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэрээ хийсэн бол сард хэдийг төлөх вэ?

– Хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (550 000 төгрөг)-ний 12.5%-д ногдох хэсгийн 50% болох 34 375 төгрөгийг өөрөө хариуцан төлсөн тохиолдолд үлдсэн 50% болох 34 375 төгрөгийг тэтгэмжийн даатгалын сангаас эсхүл улсын төсвөөс хариуцан төлнө.

-Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд