No menu items!
HomeЭрүүл мэнд"Машин дотор амаржсан эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой, эмчийн хяналтад байгаа"

“Машин дотор амаржсан эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой, эмчийн хяналтад байгаа”

-

Өргөө амаржих газрын гадна автомашиндаа төрсөн нярайн биеийн байдал нь тааруу, эрчимт эмчилгээнд шилжсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй. 

Энэ талаар Эрүүл мэндийн яам болон “Өргөө” амаржих газраас “Эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой, одоогоор эмчийн хяналтад байгаа. Энэ бол ташаа мэдээлэл” гэдгийг хэллээ.

Эргэн сануулахад, эмнэлгийн гадна автомашиндаа амаржсан эхтэй холбоотой тус үйл явдал нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 22:00 цаг орчимд болсон юм. Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Машинаа төв зам дагуу байрлуулсан байсан учир манайхаас хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан. Тиймээс хүүхдийг машинд төрүүлсэн.

Харин ихэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариутгасан орчинд үргэлжлүүлэн хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Тусгай тасагт нөхрийн хамт хэвтэж байгаа” гэдгийг хэлсэн билээ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд