No menu items!
HomeЭрүүл мэндБ.Ганзориг: Цөсний чулуутай гэж оношлогдсон болгонд хагалгаа хийхгүй

Б.Ганзориг: Цөсний чулуутай гэж оношлогдсон болгонд хагалгаа хийхгүй

-

УНТЭ-ийн ерөнхий мэс заслын тасгийн эмч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Б.Ганзориг дараах мэдээллийг өглөө.

Сүүлийн үед цөсний хүүдийгээ авхуулах нь насны хувьд эрс залуужсан. Эх нялхсын Хүүхдийн мэс заслын тасагт 5,6-хан настай хүүхдүүд дурангаар цөсний хүүдийгээ авхуулж байна. Амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөн бүхий л зүйлтэй холбоотойгоор нас залуужиж байна. Гэр бүлийнх нь хэв маяг буруу байгаа учраас л тэр.

Илүүдэл жин, өөх тосны зохисгүй хэрэглээ цөсний чулуу үүсгэх шалтгаан болж байна. Өөх тос огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш. Хэтрүүлээд их хэрэглэвэл үрэвсэл үүсгээд, огт хэрэглэхгүй байхаар цөс ялгарахгүй, агшилт муудаад хүүдийн дотор цөс нь ялгарахгүй өтгөрсөөр чулуу болдог. Тиймээс өөх тосны зөв хэрэглээтэй байх хэрэгтэй. Өглөөний цайгаа алгасахгүй заавал ууж хэвших, орой хөнгөн хооллох зэргээр хооллолтын дадал зуршлаа зөв байлгах нь чухал. Манайхан мэдсээр байж өглөө яаран сандран өлөн гараад, орой нь хүнд хоол их иддэг. Энэ маш буруу.

Цөсний чулууг ямар тохиолдолд авхуулах вэ?

Цөсний хүүдийнд байгаа чулуу болгонд хагалгаа хийх шаардлагагүй. Ойр ойрхон өвдөөд, дахилт өгөөд, хурц хоол идэхээр л өвдөөд байвал, чулуу нь тагалж шигдээд цочмог үрэвссэн бол хагалгаа хийнэ. Түүнээс цөсний чулуутай гэж оношлогдсон болгонд хагалгаа хийхгүй. Байж байвал илүү дээр.

Цөсний хүүдий өөрийн гэсэн үүрэгтэй учраас шууд авчихаж болохгүй. Хагалгаанд орсноос болж бас өвчин үүсэх эрсдэлтэй. Энэ талаар олон улсын батлагдсан судалгаа бий. Цөсний хүүдийг авах хагалгаа хүндрэлгүй хийгдсэний дараа ч “цөсний хүүдий авхуулсны дараах хам шинж” гэж өвчин үүсэж болно.

Цөсний хүүдийндээ чулуу байна уу, цөсний зам, сувагт байна уу гэдгийг эхлээд ялгах ёстой. Сүүлийн үед цөсний сувагны чулуутай тохиолдол сүүлийн хэдэн жилд нэлээдгүй ихэссэн. Сувгандаа чулуу үүсэх нь илүү төвөгтэй. Ходоодоор нь дурандаж сувгийн чулууг гэдэс рүү оруулах нэмэлт ажилбар хийгддэг. Энэ нь нойр булчирхай үрэвсүүлэх эрсдэлтэй ажилбар. Тиймээс цөсний чулуу үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд