No menu items!
HomeНийгэмЦ.Билэгтсайхан: Шинэ жилийн арга хэмжээ халдварт өвчний эрсдэлийг шууд нэмэгдүүлнэ

Ц.Билэгтсайхан: Шинэ жилийн арга хэмжээ халдварт өвчний эрсдэлийг шууд нэмэгдүүлнэ

-

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Коронавируст халдварын нөхцөл байдал амаргүй байна. Ковид19-ийн шалтгаант нас баралт бүртгэгдээд эхэллээ. Иймээс вакцинжуулалтад хамрагдах шаардлага урган гарч байна” гэдгийг хэлсэн юм.

Мөн тэрбээр “Шинэ жилийн арга хэмжээ халдварт өвчний эрсдэлийг шууд нэмэгдүүлнэ. Иймээс иргэд маань өөрийн хариуцлагаа нэмэгдүүлж, аливаа арга хэмжээнд орохдоо, гадаад дотоодод зорчихдоо эрсдэлээ тооцож, хариу арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй гэдгийг” зөвлөлөө.

Түүнчлэн, Манай улсад 45 дугаар долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 7-13-нд нийт 1,192 ковидын тохиолдол бүртгэгдсэн тухай Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээлэв.

Үүнээс өмнөх долоо хоногт 772 байв. Түүнчлэн эрүүл мэндийн ажилтан ажлын байран дээрээ өвдсөн тохиолдол өмнөх долоо хоногт нь 37  байсан бол 45 дахь долоо хоногт 99 болж, бараг гурав дахин өслөө.

Илэрч буй сорьцуудад хувилбарын тандалт хийж үзэхэд, сүүлийн хоёр долоо хоногт BQ.1.2 дэд хувилбар нийт сорьцын 30 хувьд, BF.7 дэд хувилбар 1-2 хувьд тодорхойлогдож байсан бол найман хувьд хүрч өссөн байна.

Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул дотоод орчинд амны хаалтаа тогтмол зүүх, гараа угааж, ариутгах зэрэг дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд