No menu items!
HomeНийгэмЦ.Чинбаяр: Ковидтой хүмүүст хоолой өвдөх, ханиалгах, халуурах, ядарч сульдах шинж нийтлэг илэрч...

Ц.Чинбаяр: Ковидтой хүмүүст хоолой өвдөх, ханиалгах, халуурах, ядарч сульдах шинж нийтлэг илэрч байна

-

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр “Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдварын улмаас 342 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн биеийн байдлын тухайд зургаа нь маш хүнд эрчимт эмчилгээний тасагт, 51 нь хүнд байгаа бол үлдсэн нь хүндэвтэр ангилалтай.

Коронавирусийн халдвар авсан 50 хүүхдийн хоёр нь эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Жирэмсэн эмэгтэй харьцангуй багассан одоогоор гурван эх бий. ХӨСҮТ-өөс гадна ЭХЭМҮТ-д Ковидтой жирэмсэн эхчүүдийг эмчилж байгаа.

Коронавирусийн халдварын эмнэлзүйд илэрч байгаа шинж тэмдэг:

  • Хоолой сэрэвгэнэх
  • Хоолой өвдөх
  • Ханиалгах
  • Халуурах
  • Ядарч сульдах нийтлэг шинж тэмдэг илэрч байгаа.

Хавсарсан өвчтэй хүмүүст өвчин сэдрэх, ээнэгшил алдах, үүний улмаас эрчимт эмчилгээнд орох байдлууд үүсэж байна. 

Ковидын халдварыг өмнөх долоо хоногтой харьцуулахад нас баралт бүртгэгдсэн. Архаг хавсарсан өвчтэй хүн Ковидын халдвар авч эндэх тохиолдлууд гарч байна” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд