No menu items!
HomeНийгэмУушгины артерийн бүлэнт бөглөрлийн эмчилгээний нийт төлбөрийн 85 хувийг ЭМД-аар хөнгөлнө

Уушгины артерийн бүлэнт бөглөрлийн эмчилгээний нийт төлбөрийн 85 хувийг ЭМД-аар хөнгөлнө

-

Өнөөдөр уушгины архаг бөглөрөлтөт өвчинтэй тэмцэх өдөр (World COPD Day) болж байна. Энэхүү өдрийг тэмдэглэж буйн гол зорилго нь дээрх өвчнөөс сэргийлэх, эмчлэх, оношлох тухай мэдээ мэдээллээр хангах, урьдчилан сэргийлэх замаар уг өвчинтэй тэмцэх явдал юм.

Тэгвэл ЭМДҮЗ-ийн 01-р тогтоолоор уушгины артерийн бүлэнт бөглөрлийн тусламж, үйлчилгээний нийт төлбөрийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж, үлдсэн 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан хэмээн ЭМДЕГ-аас мэдээлэв.

Ингэхдээ энэхүү тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 898 мянга, мэс заслын тусламж, үйлчилгээг 2.3 сая төгрөг байхаар зохицуулсан бөгөөд эмийн эмчилгээний нийт төлбөрийн 134.700 төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээний 305.100 төгрөгийг иргэн өөрөө хариуцан төлөх юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд