No menu items!
HomeОнцлохБ.Дэлгэрмаа: Өсвөр үеийнхэнд тулгамдаж буй сэтгэлзүйн асуудлыг шийдэхэд гэр бүлийн орчин чухал

Б.Дэлгэрмаа: Өсвөр үеийнхэнд тулгамдаж буй сэтгэлзүйн асуудлыг шийдэхэд гэр бүлийн орчин чухал

-

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас “Өсвөр үеийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг  2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Т.Болормаа удирдан явууллаа. Хуралд ЭХЭМҮТ-ийн сэтгэл зүйч, Тандалт судалгааны албаны эмч судлаачид, СЭМҮТ, ЭНЭҮТ II, 21 аймгийн, нэгдсэн эмнэлэг, 8 дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлага, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, өсвөр үеийн эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан зэрэг 95 хүн оролцлоо.
Цахим хурлаар ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг “Өсвөр үеийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал”, сэтгэлзүйч Б.Дэлгэрмаа “Өсвөр үеийнхний сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд” сэдвээр мэдээлэл хийлээ.
 
Сэтгэл зүйч Б.Дэлгэрмаа өсвөр үеийнхэнд тулгамдаж буй уур бухимдал, айдас, сэтгэлийн хямрал зэрэг сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд гэр бүлийн орчин чухал болохыг онцлоод, эцэг, эхчүүд хүүхэддээ зориуд цаг гарган, тэдний яриаг тэвчээртэй сонсож, харилцан ярилцахыг зөвлөлөө.

ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа “Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба дэмжлэгт удирдлага” сэдэвт хэлэлцүүлгээр яригдсанчлан өсвөр үеийн эмч нь эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмчийн өргөн мэдлэгтэй, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ур чадвартай, хууль зүйн мэдлэгтэй байх шаардлагын үүднээс тэдгээрийг тасралтгүй сургалтаар хангах хэрэгцээ байгааг дурьдлаа. Тэрээр ЭХЭМҮТ-ийн өсвөр үеийн эмч нарын ажлын байрны богино хугацааны сургалтыг төгссөн эмч нарын сэтгэгдлээс үзэхэд эмч нар богино хугацаанд олон сэдвээр их зүйлийг суралцаж байгаагаа илэрхийлж байсныг танилцуулаад, цаашид өсвөр үеийн эмч нар уг сургалтад хамрагдах боломж байгаа гэв. Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяагийн асуултад ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа хариулт өгч, харилцан ярилцлаа хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд