No menu items!
HomeНийгэм"Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр ирсэн иргэд Хөх хотоос бусад хот руу зорчих...

“Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр ирсэн иргэд Хөх хотоос бусад хот руу зорчих боломжгүй”

-

БНХАУ-ын Хөх хотод коронавируст халдварын тохиолдол гарсны улмаас 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн иргэдийн болон нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа бөгөөд энэхүү хязгаарлалт цаашид ч үргэлжлэх төлөвтэйг Консулын газраас мэдээлэв.

Иймд Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр тус хотод ирсэн зорчигчид Хөх хотоос бусад хот руу зорчих боломжгүй байгаа тул нөхцөл байдлыг сайтар судалж дараагийн хот руу зорчих галт тэрэг, нислэгийн тасалбарыг баталгаажуулсны дараа явахыг зөвлөлөө.

Консулын асуудлаар БНХАУ-д суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудтай дараах шуурхай утсаар холбогдох боломжтой байна.

  1. Бээжин хот дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс +86 17600787323
  2. Шанхай хот дахь ЕКГ +86 13122656261, +86 13162982596
  3. Хөх хот дахь ЕКГ +86 17678002262
  4. Манжуур хот дахь Консулын газар +86 15734851884
  5. Эрээн хот дахь Консулын газар +86 17547964334.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд