Цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний өдөр угаалгын өрөөндөө хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн байна. Мэдээллийн дагуу хэргийн газрыг шалгахад 23 настай эмэгтэй иргэн Л нь угаалгынхаа өрөөнд ванн дотроо түлэгдсэн шархтай нас барсан байжээ.
Шинжээчдийн урьдчилсан үзлэгээр хохирогч усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тогонд цохиулсан байна.